Хагас коксон түлшийг ₮288.7 тэрбумаар худалдаж авах тендерийг наймдугаар сарын 3-нд нээнэ"

2 цаг 45 минутын өмнө

 

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулж хагас коксон түлшийг ₮288.7 тэрбумаар (288,780,676,800 төгрөг) худалдаж авах тендерийг "Тавантолгой түлш" ХХК өнгөрсөн зургаадугаар сард зарлаад буй.

Эх сурвалжийн мэдээлснээр хагас коксон түлш худалдаж авах тендерийг наймдугаар сарын 3-нд нээх юм байна. Ингэснээр гадаад улсын ямар компаниас хагас коксон түлш авах нь тодорхой болно.

Коксон түлшийг нийслэлийн төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авахыг тендерийн баримт бичигт тусгажээ.

Энэ удаад 280 мянган тонн хагас кокс, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдаж авах бөгөөд өнгөрсөн өвөл 306 мянган тонн хагас коксон түлшийг ₮226 тэрбумаар авч, 25 килограммын шуудайтайг 5,000 төгрөгөөр иргэдэд худалдан борлуулжээ.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.