2111-р сар, 2026Бямба гараг

Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засваруудыг дуусгаж, сурагчдын автобусны тоог нэмэхээр болжээ

7 сар 29. 16:391 мин унших

Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засваруудыг дуусгаж, сурагчдын автобусны тоог нэмэхээр болжээ

​​​​​​​

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй учир боловсролын салбарт бэлтгэл ажлаа хангаж байгааг мэдээллээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг дуусгана. Есдүгээр сарын нэгэн болчхоод байхад будгийн үнэр гараагүй байх зэргээр сурагчдын эрүүл мэндэд хортой нөхцөл үүсэх гээд байдаг. Тийм учраас засварын ажлыг эрт дуусгаж, бэлтгэл ажлыг хангуулна. Энэ хичээлийн шинэ жилээр бид хотхоны бага сургуулийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Нягтаршил ихтэй боловч сургуульгүй хотхонуудад хотхоны бага сургуулиудыг байгуулснаар хүүхдээ зөөдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасах юм. Түүнчлэн сурагчид гэртэйгээ ойрхон сургуульд явснаар түгжрэлд олон цаг ядрахгүй, хичээлдээ илүү анхаарах боломжтой. Сурагчдын автобусны тоог нэмж байгаа. 

Харин эрүүл мэндийн салбарт нийт 23 засвар, шинэчлэлийн ажлыг хийж, зургаан барилга, байгууламж барьж байна. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, ЭХЭМҮТ ачааллаа дийлэхээ больдог. Тиймээс тус төвийн ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгож хөгжүүлнэ” гэв.

Өнгөрсөн хичээлийн жилд 70 гаруй автобус сурагчдыг тээвэрлэжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.