2111-р сар, 2026Бямба гараг

Б.Пүрэвдагва: Сэлбэ орон сууцжуулах төслийг цаашид Сэлбэ ухаалаг хот гэдэг нэртэйгээр хөгжүүлэхээр болсон

7 сар 30. 9:381 мин унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Сэлбэ дэд төв"-д хэрэгжиж буй орон сууцжуулах төслийг орчин үеийн ухаалаг хотын төлөвлөлтөд суурилж, хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ дэд төвийг орчин үеийн ухаалаг хотын төлөвлөлтөд суурилсан Улаанбаатар хотын чухал хэсэг болгохыг үүрэг болголоо.

Ухаалаг хот нь дулаан, цахилгаан, хог хаягдлын тоолуур ухаалаг системд нэвтэрсэн, хотын үйлчилгээ, иргэдийн аюулгүй байдал нь дижитал төлөвлөлтөд шилжсэн орчин үеийн хот байх юм. Энэхүү төслийг “Сэлбэ ухаалаг хот” гэдэг нэртэйгээр цаашид хөгжүүлэх, үр дүн гаргах чиглэл өгөв. Энэ хүрээнд “сэндбокс” орчныг бүрдүүлнэ. Энэ нь технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн турших бүсийг Сэлбэ ухаалаг хотод бий болгоно гэсэн үг юм. Тус бүсэд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг урьж байна.

Мөн Сэлбэ ухаалаг хотод эдийн засгийн тусгай бүс байгуулна. Ингэснээр татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдлэх, бизнес эрхлэхэд таатай орчин бий болно. Хүний хэрэгцээг нэг дор шийдсэн шийдэл бүхий ухаалаг хотын стандартыг ийнхүү гаргаж ирснээр гэр хорооллын бүсийг энэ загвараар хөгжүүлэх эхлэл болно” гэв.

Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
Nyambaatariin baasiig tseverlekh gej zobj baigaadaa
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.