2111-р сар, 2026Бямба гараг

"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

7 сар 30. 12:082 мин унших

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ар агуйт 5 дугаар багийн Хонхор ус хэмээх газрын 4088.78 га талбайд "Интерконтенинталь минералс" ХХК-ийн эзэмшиж буй хайгуулийн тусгай  зөвшөөрлийн дагуу өрөмдлөгийн ажил  гүйцэтгэх үйл ажиллагааг эсэргүүцэн  нутгийн иргэд 20 гаруй хоногийн турш эсэргүүцэл өрнүүлж байна. Малчдын хувьд энэ нь компанийн хайгуулын асуудлаас гадна бэлчээр, усны нөөц, уламжлалт мал аж ахуй, цаашлаад амьдрах орчноо хамгаалах тэмцэл хэмээн үзэж байгаа юм.


Харин энэ асуудлаар Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж “Малчин иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан тус уурхайн үйл ажиллагааг явуулахгүй байх боломжийг судалж, асуудлыг хариуцсан дээд шатны байгууллага болон Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл 2022 онд олгогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд геологи, археологи, палеонтологи, геофизикийн хайгуулыг хийжээ. Одоо өрөмдлөгийн хайгуул хийж, ашигт малтмалын нөөцийг тогтоох, улмаар нөөц батлагдсан тохиолдолд уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Гэвч өрөмдлөг хийхээр төлөвлөсөн 4088.78 га талбайд Ар агуйт 5 дугаар багийн хэд хэдэн айлын өвөлжөө, хаваржаа хамарч байгаа нь маргааны гол шалтгаан болоод байна.

Нутгийн иргэдийн тайлбарласнаар Ар агуйт 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумдын малчид малаа маллан амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс тухайн бүс нутаг олон өрхийн амьдралтай салшгүй холбоотой. Үүн дээр нэмээд бэлчээрийн даац аль хэдийн тав дахин хэтэрсэн, сүүлийн жилүүдэд хур тунадас багасч, ган гачиг нэмэгдэн, ургамлын гарц муудсан нь бэлчээрийн доройтлыг улам эрчимжүүлэх эрсдэлийг бий болгожээ. 

Мөн малчид усны нөөцийн асуудлыг хамгийн эмзэг сэдэв гэж үзэж байна. Тэдний ярьснаар булаг шанд ширгэж, гүний болон гар худгийн усны ундарга суларсан энэ үед уул уурхайн хайгуул, цаашдын олборлолт нь усны хомсдлыг улам даамжруулж болзошгүй аж.

Үүнээс гадна уурхайн үйл ажиллагаа эхэлбэл бэлчээрийн ургамлын бүтэц өөрчлөгдөж, хөрсний талхагдал, агаарын тоосжилт нэмэгдэх, хүн, малын амьдралын хэвийн нөхцөл алдагдах, зэрлэг ан амьтан дайжих, улмаар хөрс, ус, агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд хүртэл сөргөөр нөлөөлнө гэж нутгийн иргэд үзэж байна.

Тиймээс тэд дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тайван замаар эсэргүүцлийн тэмцлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Ар агуйт багийн төдийгүй уул уурхай, мал аж ахуйн ашиг сонирхлыг хэрхэн тэнцвэржүүлэхийг харуулах чухал шийдвэр болохыг онцолж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.