Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно

2 цаг 11 минутын өмнө

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. 

2026 оны 08-р сарын 01-нээс 2026 оны 08-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8 сарын 1, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +31...+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТААНАГҮЙ ГОВЬ7 сар 30. 13:10
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.