
Монгол Улс Баялгийн сантай болох гэж 10 гаруй жил “ноцолдсон” байдаг. Баялгийн сантай улс орнуудын туршлагыг судлах гэж хэдэн арван удаа төрийн томилолтоор гадагш нисэж, тэр бүртээ ажлын хэсгүүдийг байгуулж хэрдээ л нүсэр ажил болсон. Тодруулбал, дэлхийд үйл ажиллагаа, хөрөнгийн хэмжээгээрээ өндөр, нэр хүнд нь өссөн Норвег, Чили, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудын Үндэсний баялгийн сангийн хөгжил, зорилго, хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын бодлого, засаглал, өнөөгийн байдал зэргийг хэд хэдэн УИХ, Засгийн газар судалсан. Үүний урьтал болгож УИХ-аас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2006 онд баталсан. Ингээд Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх” эрх зүйн суурь зарчмыг тогтоосон байдаг. Түүндээ 53 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 24 төрлийн сантай байхаар тусгаж, энэхүү хуулиар “Засгийн газрын тусгай сан гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг хэлнэ” гэж томьёолсон.
Түүнчлэн эдгээр сангуудаас Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын салбараас орж ирэх орлого болон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого, ашгийн зохих хэсгээс эх үүсвэрийг бүрдүүлж, хуримтлагдсан хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалтад байршуулах, төсвийн тогтворжуулалт, ирээдүйн хуримтлал үүсгэх зорилготой нь үндэсний баялгийн сангийн зарим шинж чанарыг агуулсан гэж үзэж байв. Улмаар УИХ-аас 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Үндэсний баялгийн сан гэж юу болох, түүний зорилго, шинж, ангилал, тодорхойлолт, засаглал, бүтэц, тоо, хөрөнгө, хөрөнгө оруулалтын төлөв, ил тод байдлын талаар тусгаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу өдгөө “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК нь төрөлжсөн сангийн хөрөнгийн менежментийн хэрэгжилтийн биелэлтийн хангах, сангийн үйл ажиллагааг гадаад, дотоодод таниулан сурталчлах зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, өдгөө “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК нь үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчинтой болсон. Гэхдээ сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрхэг бөгөөд эргэлзээтэй хэвээр байгаа юм. Уг нь Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал бөгөөд түүний ач холбогдол нь ирээдүйн хойч үедээ зориулах үндэсний санхүүгийн хуримтлал бий болгох, эдийн засаг өсөлтийг дэмжих, санхүүгийн аюулгүй байдал, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн хараат бус байх эдийн засгийн хэрэгсэл бөгөөд нийгмийн том хариуцлагатай байгууллага байж чаддаг болгох зорилготой. Уг хөрөнгийг оруулагч нь шууд утгаараа стратегийн орд эзэмшигч төр, хувийн хэвшлийнхэн болж таараад байгаа юм. Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувь хэмжээг тогтоох, түүнд хамаарах ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2024 оны сонгуулиас хойшх Засгийн газрын тэргүүнүүд стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулж буй болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй ээлж дараалан хэлэлцээ хийж байгаа юм.
Үндсэндээ 2025 оноос хойшх Засгийн газар болон стратегийн орд эзэмшигчдийн хэлэлцээгээр стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, уг хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах эсэх талаар ярилцаж, Засгийн газраас санал боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдэг дээр тогтсон гэхэд болно.
Гэвч сүүл рүүгээ, Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хэн хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг дээр эхнээсээ нэгэн алдаа төөрөгдөл гарчихсан. Юу гэвэл, өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ стратегийн орд эзэмшигчдэд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, стратегийн орд эзэмшигчид гэдэгтээ үүсмэл орд эзэмшигчдийг хамааруулаад байгаа юм. Гэтэл үүсмэл орд эзэмшиж буй аж ахуйн нэгжийг стратегийн орд эзэмшигч гэж үзэх үү үгүй юу гэдэг эргэлзээтэй.
Стратегийн орд гэдэг нь үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын ДНБ-ий таваас дээш хувийг үйлдвэрлэж байгаа болон үйлдвэрлэх боломжтой ашигт малтмалын ордыг хэлдэг. УИХ-ын 2007 оны тогтоолоор Тавантолгой, Нарийнсухайт, Багануур, Шивээ-Овоо) зэрэг нүүрсний ордууд, Эрдэнэт, Оюу толгой, Цагаансуварга зэрэг зэс, алт, молибдений ордууд, Мардай, Дорнод, Гурванбулаг зэрэг ураны ордууд, Бороо, Гацуурт, Асгат зэрэг алт, үнэт меаллын ордууд, Төмөртэй, Төмөртолгойн овоо, Бүрэнхаан зэрэг төмөр, цайр, фосфоритын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.
Харин үүсмэл орд гэж ашигт малтмалыг олборлох, боловсруулах явцдаа ялгаж авсан хүдэр болон ашигт малтмалын хаягдал, овоолгыг хэлнэ. Гэтэл Үндэсний баялгийн санд хувь өгөөжийг нь оруулахын тулд зарим нэг, тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” -ээс гарсан үүсмэл ордыг стратегийн үүсмэл орд гэх нэр хайрлаад ийм ордын тодорхой хувийг төр эзэмших зохицуулалт хийсэн. Ингэхдээ “Стратегийн үүсмэл орд гэдэг нь стратегийн ач холбогдол бүхий үндсэн ордыг ашиглах явцдаа буюу олборлолт, боловсруулалтын явцад ялгаран хуримтлагдсан хаягдал болох овоолго, лаг гэх мэт байдлаар үндсэн хүдрээс ялгагдан үлдсэн ашигт малтмалын шинэ баялаг” хэмээн тодорхойлсон. Ингэхдээ “Үндсэн стратегийн ордын үйл ажиллагаанаас үүсч бий болсон, эдийн засгийн үнэ цэнэтэй, ашиглах боломжтой хуримтлал юм. Жишээ нь Эрдэнэтийн овоо ордыг түшиглэсэн овоолго буюу технологийн хаягдал материал нь үүсмэл ордод тооцогддог” хэмээх болсон. Үүгээрээ үүсмэл ордыг уурхайн үйл ажиллагаанаас үүссэн овоолго, хаягдлаас дахин ашигт малтмал ялган авах, баяжуулах замаар нэмүү өртөг шингээх боломжтой хуримтлал гэж ойлгодог болоод байгаа юм. Гэтэл Эрдэнэтийн овоо нэртэй стратегийн ач холбогдол бүхий ордыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эзэмшдэг. Харин “Ачит ихт” зэрэг компаниудын ашиглаж, катодын зэс гаргаад байгаа овоолго нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Эрдэнэтийн овоо ордоос ашигт малтмалыг олборлох, боловсруулах явцдаа ялгаж авсан хүдэр болон ашигт малтмалын хаягдал юм. Тэр утгаараа стратегийн үндсэн орд, тэндээс хаягдсан овоолго буюу үүсмэл орд гэсэн шал өөр хоёр ойлголт гарч ирнэ. Тиймээс Засгийн газар хэлэлцээ хийхдээ, Үндэсний баялгийн санд хувь өгөөж авах талаар ярихдаа стратегийн үндсэн орд эзэмшигчид болон үндсэн ордоос хаягдсан овоолго буюу үүсмэл орд эзэмшигчид гэдгээр ялгаж “ярих” шаардлагатайг мэргэжлийн экспертүүд хэлж байна. Товчхондоо, үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно. Нэгэнт ижил “зиндаа”-ны буюу стратегийн ач холбогдол бүхий үндсэн орд эзэмшигчидтэй яриа хэлэлцээнд орох учраас ямар нэг гацаа, хүндрэл гарахаа болих юм байна.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 141 (7883)

Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ
Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансруу шилжүүлнэ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?
Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй
Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.