2111-р сар, 2026Бямба гараг

Карго ачаа тээврээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн Г.У-д найман жилийн хорих ял оногдуулжээ

7 сар 31. 15:032 мин унших

Карго ачаа тээврээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн Г.У-д найман жилийн хорих ял оногдуулжээ

Прокурорын байгууллага энэ сарын 27-ны өдрийн байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан 206 хүнд холбогдох 139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт 10 хүнд холбогдох дөрвөн хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 10 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон хүнд 1-8 жилийн хугацаагаар хорих ял, гурван хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Хэргийг тоймлон хүргэвэл:

Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас төрсөн эхийн нэр дээр “Д...Карго” ачаа, тээврийн газраар дамжуулан 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин болон делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар”, “мөс” гэх нэршилтэй, нийт 136.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.3 дахь заалтад (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.У-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн түүнийг Интерполоор эрэн сурвалжилж, Киргиз Улсаас шилжүүлэн авчрахтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас гаргасан зардал 20.7 сая төгрөгийг түүнээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.