
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн түрээсийн байрны эрэлт нэмэгдэж, иргэд байр хайх нь түгээмэл болдог. Энэ үед үл хөдлөх хөрөнгийн дундын зуучлалын байгууллага болон эрх зүйчээс зөвлөгөө тусалцаа авалгүй иргэд хоорондоо шууд тохиролцон түрээсийн гэрээ байгуулах нь түрээслүүлэгч байраа алдах, түрээслэгч нэг байрыг цааш нь хэд, хэдэн хүнд дамжуулан түрээслэх, урьдчилгаа мөнгөө алдах бусад эдийн болон сэтгэл санааны хохирол, эрсдэлийг дагуулдаг.
Тухайлбал, иргэн М нь /түрээслэгч/ байрных нь радиатор дэлбэрсний улмаас халуун ус алдаж доод давхрын айлд хохирол учруулжээ. Улмаар тухайн байрны усыг хоёр цаг орчим хаах шаардлага үүссэн байна.
Түрээсийн гэрээнд дотоод засварын хариуцлагыг тодорхой тусгаагүй, мөн түрээсэлж буй байраа урьдчилан сайтар шалгаагүйгээс болж түрээслэгч 380-450 мянган төгрөгөөр шинэ радиатор худалдан авч солиход хүрсэн байна. Түүгээр ч зогсохгүй өвлийн улиралд орц, байрны халаалтыг олон цагаар зогсоосон болон засвар, үйлчилгээний зардал нэмж төлжээ. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч түрээсэлсэн орон сууцныхаа урсгал засвар, үйлчилгээг хариуцах үүрэгтэй. Гэвч гэрээндээ энэ тухай аль, аль нь тусгаагүйгээс түрээслэгч ийнхүү хохирчээ.
Мөн өөр нэг тохиолдолд түрээслэгч гадаадад байгаа гэх өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулан байрандаа оржээ. Гэвч удалгүй өөр хүн тухайн орон сууцыг худалдан авсан гэж мэдэгдэн, байрнаас гарах эсвэл түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан тул түрээслэгч байрнаасаа гарахад хүрсэн байна. Тухайн байрны ордер нь банкны барьцаанд байдаг тул эх хувийг харах боломжгүй. Тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг харж итгэлцэл дээр гэрээ хийсэн нь мөн л эрсдэлтэй байх нөхцөлийг бүрдүүлжээ.
Харин цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зарын улмаас мөнгөө алдсан тохиолдол ч байгаа аж. Нэгэн иргэн Facebook-ээс сард 1.4 сая төгрөгийн түрээстэй хоёр өрөө байрны зар харж, холбогдоход "өөр хүн түрээслэх гэж байгаа тул 800 мянган төгрөгийн урьдчилгаа шилжүүлж байраа баталгаажуул" гэсэн шаардлага тавьжээ.
Урьдчилгаа мөнгөө шилжүүлсний маргааш байрандаа орох гээд очтол цоожтой байжээ. Хөршүүд нь байрны эзэн хөдөө явсан, одоогоор эзэнгүй байгаа талаар хэлсэн байна. Үүнээс хойш тухайн зар нийтэлсэн хүнтэй дахин холбогдож чадалгүй, урьдчилгаа мөнгөө алдсан байна бөгөөд энэ төрлийн зөрчлийг залилах гэмт хэргийн төрөлд тооцдог байна.
Түрээсийн байрны үнэ жил бүр нэмэгдэх хандлагатай
Нөгөөтээгүүр, иргэд түрээсийн үнийг зохиомлоор өсгөдөг хандлагатай. Тухайлбал, иргэн С нь ипотекийн зээлээр нэг өрөө орон сууцыг 170 сая төгрөгөөр худалдаж аваад цааш нь түрээслэхдээ уг зээлээр авсан байрынхаа сард төлөх мөнгөн дүнгээс хамаарч тогтоосон гэж байв.
Тэрээр хотын төвд 1.2 сая төгрөгөөр түрээсийн үнээ тогтооход зээлээр авсан байрныхаа сарын төлбөрөө төлж хүрэхгүй учраас 1.5 сая төгрөг болгосон гэж ярьж байсан юм. Тиймээс хэт хямд бол луйвар хэт өндөр үнэтэй нь хөөрөгдсөн үнэ болохыг анхаарах хэрэгтэй.
Энэ оны эхний таван сарын байдлаар залилах 8827 гэмт хэрэг бүртгэгдсэний 85 орчим нь орон сууцны түрээстэй холбоотой зөрчил байжээ. Тэгвэл өнгөрсөн онд ийм төрлийн зөрчил 200 гаруйгаар бүртгэгдсэн байна. Зөвхөн 2026 оны нэгдүгээр сар гэхэд зөвхөн түрээстэй холбоотой 17 зөрчил бүртгэгдэж нийт залилах гэмт хэргийн тоо 27.6 хувиар өссөн мэдээг Цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэсэн тайлан мэдээд дурдсан байна. Гэхдээ орон сууцны түрээсийн үйл ажиллагаанаас болж хохирсон зөрчил, гэмт хэргийн тоог нарийвчилж гаргасан зүйл алга.
Сүүлийн гурван жилийн байдлаар орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 1167 бүртгэгдэж, 3000 гаруй иргэн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ. Тодруулбал,2024 онд орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 456 бүртгэгдэж, 820 иргэнд 32.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
2025 онд орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 512 гарч, 1145 иргэнд 62.8 тэрбумын хохирол учруулсан байна. Харин 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 199 бүртгэгджээ. Улмаар 1348 иргэнд 22.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж. Дээрх тохиолдлууд нь түрээсийн гэрээг хууль ёсны зуучлалын байгууллагын тусалцаа авалгүйгээр хийснээс болж ийнхүү хохирсон байдаг. “Одоо хичээлийн шинэ жил эхэлж, оюутнууд цуглах цагаар орон сууц худалдах, худалдан авах, түрээсийн байрууд, их дээд сургуульд элсүүлэх зэргээр залилах төрлийн хэргүүд нэмэгдэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг зөрчил ихэсдэг дүн шинжилгээнд суурилан, тухайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийсээр байдаг ч иргэд олон нийт хэрэг гарахаас өмнө хайхрахгүй, ямар нэг ноцтой хэрэг бүртгэгдэх үед сэрэмжлүүлэг явагдаж байсныг хожуу анзаардаг нь харамсалтай” гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт хэлсэн юм. Мэргэжлийн зуучлалын байгууллага болон хуульчдын тусалцаатай гэрээ байгуулах нь өмчлөх эрх, төлбөр тооцоо болон талуудын хариуцлагыг баримтжуулж, ижил төрлийн хохирлоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг гэж Монголын хуульчдын холбооны танхимаас мэдээлдэг.
Түрээсийн зуучлалын хөлс түрээсийн үнийн дүнгийн 0.2 хувиас хэтрэхгүй байх заалттай
Дундын зуучлалын байгууллагаар дамжуулан гэрээ байгуулснаар түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүргийг тодорхой тусгаж, гэрээний хугацаанд тогтвортой амьдрах эдийн засгийн хохиролд өртөхгүй байх эрх зүйн баталгаа бүрдэх боломжтой.
Цахим орчинд орон сууц худалдана, түрээсэлнэ гэсэн утга бүхий заруудын 30 орчим хувь нь залилах гэмт хэргийн шинж агуулсан байгааг ЦЕГ-аас мэдээлжээ. Гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, орон сууц түрээслэхдээ юуг анхаарах талаар мэргэжлийн эрх зүйчдээс зөвлөгөө авах шаардлагатай.
Иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ өндөр шимтгэл авдаг гэх ойлголт байдаг. Гэвч холбогдох зохицуулалтын дагуу түрээсийн гэрээ зуучилсны төлбөр нь түрээсийн үнийн дүнгийн 0.2 хувь байхаар тогтоогдсон байдаг. Гэхдээ энэ хувь харилцан адилгүй үйлчилдэг гэхэд болно. Эрх зүйч Г.Анар зөвлөхдөө “ Цахим орчинд түрээслүүлэхээр нийтлэгдсэн үл хөдлөх хөрөнгийг заавал өөрийн биеэр очиж үзэх. Ихэнх тохиолдолд залилах гэмт хэрэг үйлдэж буй этгээд хуурамч зураг ашиглан олон нийтийн сүлжээнд хуурамч зар байршуулдаг. Танд байраа түрээслэхээр танилцуулж буй этгээд нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэдгийг шалгах. Ингэхдээ төрийн үйлчилгээний EMongolia системээр үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авч шалгах. Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд байрлах киоск машинаас лавлагаа авах, өөрт ойрхон Улсын бүртгэлийн байгууллагаас биеэр очиж авч болно” гэсэн юм.
Түрээслүүлэгч тал үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь мөн тохиолдолд түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах хэрэгтэй гэв. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн шаардлагаар гэрээ цуцлахыг хориглодог байх нь.
Түүнчлэн түрээслүүлэгч тал түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалсан тохиолд түрээслэгчид нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний торгууль төлнө гэх мэт. Эцэст нь гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх. Нотариат түрээслүүлж буй этгээдээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардах тул танд давхар урьдчилан сэргийлэлт болдог. Мөн гэрээнд үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч, тавилга эд хогшлын тоо ширхэг, эдэлгээний байдлыг /хуучирч муудсан, эвдэрхий зэрэг/ нэг бүрчлэн бичиж, зургийг нь авч хавсарган гарын үсэг зурж баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь таны гэрээний хугацаа дуусаж түрээсийн байрыг хүлээлгэн өгөх үед үүсэж болох эрсдэлээс хамгаалах боломжтой.Тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын төлбөрийн үлдэгдэл /ус дулаан, цахилгаан, интернэт, СӨХ/-ийг шалгуулж, үлдэгдэлтэй тохиолдолд акт үйлдэн баталгаажуулах шаардлагатай ажээ.
Ц.МЯГМАРБАЯР, М.ХУЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно

Сэрэмжлүүлэг: Сэлбэ голд хоёр хүүхэд живж байсныг иргэд аварчээ
Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг
Карго ачаа тээврээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн Г.У-д найман жилийн хорих ял оногдуулжээ
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно
“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан
ТААНАГҮЙ ГОВЬ
Өрсөлдөгчөө санаатайгаар тохойлдсон Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү
Тодруулга: БГД-ийн Голден парк хотхоны гадаа залуус зодолдсон хэргийг шалгаж байна
Маргааш Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаална
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Өнөөдөр нээлтээ хийх Монголын Үндэсний Спортын зуны VIII наадмын ХӨТӨЛБӨР
Б.Пүрэвдагва: Сэлбэ орон сууцжуулах төслийг цаашид Сэлбэ ухаалаг хот гэдэг нэртэйгээр хөгжүүлэхээр болсон
Монголын волейболын шигшээ баг Зүүн Азийн шилдгүүдтэй наймдугаар сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засваруудыг дуусгаж, сурагчдын автобусны тоог нэмэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал "MIMC 2026" Олон улсын олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ
Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансруу шилжүүлнэ
Ирэх сарын 15-наас 9-р сарын 12 хүртэл дугаарын хязгаарлалт тогтооно хэмээн мэдэгдлээ
П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан
ҮНЭ ХАНШ: МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Хагас коксон түлшийг ₮288.7 тэрбумаар худалдаж авах тендерийг наймдугаар сарын 3-нд нээнэ"
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.