2111-р сар, 2026Бямба гараг

Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй

7 сар 31. 17:262 мин унших

Голомт банк иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Samsung Pay нэвтэрснээр Голомт банкны харилцагчид одооноос Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.

Samsung Pay төлбөрийн хэрэгсэлд Голомт банкны Visa болон UnionPay брэндийн шинэ картыг холбох боломжтой бөгөөд Голомт банкны зүгээс картаа амжилттай холбосон шинэ хэрэглэгчдэд зориулан төрөл бүрийн урамшууллыг яг одоо хэрэгжүүлж байна.

Урамшуулал №1

Samsung Pay-д Visa болон UnionPay брэндийн картаа амжилттай холбож, анхны гүйлгээгээ хийсэн харилцагчдад мөнгөн урамшуулал олгоно.  

Мөнгөн урамшууллын хэмжээ:

  • Visa Платинум кредит – 20,000₮
  • Visa Премьер дебит – 20,000₮
  • UnionPay Виртуал карт – 20,000₮
  • Visa болон UnionPay брэндийн бусад картууд – 10,000₮

Урамшууллын хугацаа: 2026.07.22-2026.09.04

Урамшуулал №2

Samsung Pay-д Visa болон UnionPay брэндийн картаа холбосон харилцагчдад худалдан авалт хийх бүрд нь лояалти оноо олгоно. Харин та цуглуулсан оноогоороо Flash Deal-д оролцон Samsung брэндийн бүтээгдэхүүнээс уралдаж авах боломжтой. Flash Deal-ийн урамшууллууд Лхагва гараг бүр SocialPay аппликэйшний “Лояалти цэс”-д задрах юм.

  • Эхний 7 хоногийн бэлэг – Galaxy Watch 9 Series

зураг

 

2026.07.29-2026.08.04-ний хооронд Samsung Pay-д картаа холбон 200,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 10,000 лояалти оноо олгоно.

Бэлэг задрах хугацаа: 2026.08.05-ны 15:00 цагт

  • Хоёр дахь 7 хоногийн бэлэг

2026.08.05-2026.08.11-ний хооронд Samsung Pay-д картаа холбон 400,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 10,000 лояалти оноо олгоно.

Бэлэг задрах хугацаа: 2026.08.12-ны 15:00 цагт

  • Гурав дахь 7 хоногийн бэлэг

2026.08.12-2026.08.18-ны хооронд Samsung Pay-д картаа холбон 1,000,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 10,000 лояалти оноо олгоно.

Бэлэг задрах хугацаа: 2026.08.19-ний 15:00 цагт

  • Дөрөв дэх 7 хоногийн бэлэг

2026.08.19-2026.08.25-ны хооронд Samsung Pay-д картаа холбон 2,000,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 10,000 лояалти оноо олгоно.

Бэлэг задрах хугацаа: 2026.08.26-ны 15:00 цагт

Та хараахан Голомт банкны Visa болон UnionPay брэндийн картгүй бол SocialPay аппликэйшнээр Виртуал картаа идэвхжүүлээд Samsung Pay-д холбон ашиглах боломжтой.

Харин идэвхжүүлсэн картаа дараах зааврын дагуу Samsung Wallet-даа холбоорой.

зураг

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.