3, 4 дүгээр хорооллын эцсээс Саппоро хүртэлх авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 20-ны дотор дуусгана

1 цаг 13 минутын өмнө

3, 4 дүгээр хорооллын эцсээс Саппоро хүртэлх авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 20-ны дотор дуусгана

 

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон 3.9 километр авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны 10 дугаар сард нээгээд буй. Харин дуусгаж амжаагүй явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг үргэлжлүүлж буй.

Ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Толгойтын авто замыг Ард Аюушийн гудамж буюу 3, 4 дүгээр хороололтой холбосон замын дулааны шугамын холболтын ажлыг наймдугаар сарын 15-нд дуусна. Үүний дараа шугам шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Есдүгээр сарын 20-ны дотор 3, 4 дүгээр хорооллын эцсээс Саппоро хүртэлх доод чиглэлийн авто замын хучилтын ажлыг дуусгана.

Энэ долоо хоногт Содон хорооллоос Гэмтлийн эмнэлэг хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна.

Авто зам, явган хүний болон дугуйн замын ажлыг шөнийн цагааг гүйцэтгэж байгаа юм.

11 дүгээр сарын 1-н гэхэд нийслэл хотын 101 километр авто замын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгана.

Нүхтийн авто замын хучилтыг есдүгээр сарын 15-нд дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ" гэлээ.

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замын 2022-2026 онд барих нийт төсөвт өртөг нь нийслэлийн төсвийн 74.2 тэрбум төгрөг байгаа юм.

Зургаан эгнээтэй, долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдсан тус зам нь Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачааллыг 50% хуваалцана гэж албаныхан мэдээлсэн юм. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.