
Хөшөөг нууцаар нүүлгэн шилжүүлсэн хэргийн эзнээр МАН, АН бие бие буруутгаж, эцэстээ АН-ын фракц хоорондын асуудал болоод зогсож байх шиг байна. Яг үнэндээ, хөшөө байрлаж байсан болон нүүлгэж аваачсан газрууд АН-тай холбоотой байсан нь үнэн юм.
Гэхдээ, С.Зориг агсны хөшөөг нууцаар нүүлгэж, илээр буцааж байрлуулсан нь улстөрчдийн ярьж бичицгээгээд байгаа шиг улс төрийн асуудал огт биш юм. Харин тус газрыг өөрийн болгосон “Бодь”-ийн Д.Баясгалан гэдэг хүн тэр газар дээрээ тауэр босгох гэсэн оролдлоготой л холбоотой юм. Ер нь бол, сүүлийн 10 гаруй жилд Монгол Улс даварсан хэдэн бизнесмэнтэй болсон. Орохгүй салбар, авахгүй баялаг гэж үгүй. Нэгэнт эрх мэдлийг дамжуулан атгаж, бүтэхгүй ажилгүй болсноор Улаанбаатар хотын төвийн хамаг л өнгөтэй өөдтэй газрыг хаман авч, сүүл рүүгээ тауэр барьж өрсөлддөг болсон. Эцэстээ С.Зоригийн хөшөөг ачиж ийш тйиш зөөж яваа нь тэдэнд “Болохгүй” гэж болгоомжлох ганц ч зүйл үлдээгүйг нотолж буй хэрэг юм. Гэтэл Ардчиллын анхдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэсэн хөшөө Төв шуудангийн урдах талбайд байрлаад 27 жилийг үдсэн байдаг. С.Зоригийн дурсгалд зориулсан хөшөөг босгох санаачилга 1998 оны аравдугаар сарын 3-нд олон нийт, журмын нөхдөөс нь гарч гарч, Худалдаа хөгжлийн банканд түүний нэр дээр данс нээж орон даяар хандив цуглуулж эхэлсэн байна. Аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар зөвхөн хотын иргэдээс 1.2 сая гаруй төгрөгийн хандив цуглаж байжээ. Ийнхүү боссон зардлаар уран барималч Б.Дэнзэнгийн бүтээсэн загвар бүхий тус хөшөөний нүүр, гар зэрэг хэсгийг Унгарт, их биеийг нь Хятадад цутгуулж, угсруулаад 1999 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголд авчирсан. Ингээд С.Зоригийн 37 насны төрсөн өдрөөр буюу 1999 оны дөрөвдүгээр сарын 20-нд хөшөөг нь Төв шуудангийн урд талбайд албан ёсоор нээж байжээ.
Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны хөшөөг иргэд, олон нийтийн санаачилга, хандиваар босгосон учраас төр, эсвэл аль нэг улс төрийн нам, хүчин өмчлөх эрхгүй юм. Нөгөө талаас, ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүдэд 1990 онд тухайн үеийн төр, засгаас нэр бүхий гурван байрлалд байр олгосон байдаг.
С.Зориг агсны хөшөө байрлаж буй газрын дэргэдэх байрыг 1996 оны наймдугаар сарын 16-нд Улаанбаатар хотын АДХГЗ-ны 191 дүгээр тогтоолоор МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголий” сонины барилгыг Шинэ дэвшилт холбоо, МҮДН-д балансаас балансад шилжүүлсэн байна. Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны наймдугаар сарын 3-ны 399 дүгээр тогтоолоор Соёлын яамны Үндэсний хөгжим, хувцас, хэрэгслийн үйлдвэр байрлаж байсан байрыг МоАХ, МоАН-д балансаас балансад шилжүүлжээ. Энэ хоёроос гадна Соёлын төв өргөөний “хүзүүвч” хэсгийн барилгыг Ардчилсан социалист хөдөлгөөн, МСДН-ынханд өгчээ. Уг нь1990 оны тавдугаар сард батлагдсан Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу Сайд нарын зөвлөлөөс “Шинээр байгуулагдсан ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүд, намуудад ажлын байр олгох үндсэн зорилго нь Монгол Улсад олон намын тогтолцоог бодитоор бүрдүүлэх, намуудыг тэгш эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулах ажлын байр, байршлаар хангах замаар улс төрийн ардчилсан шинэчлэлийг баталгаажуулах явдал” гэж байгаад дээрх шийдвэрүүдийг гаргаж байжээ. Гэвч ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүд маань тэдгээр байрандаа улс төрийн үйл ажиллагаа явуулалгүй, бүгдийг нь зарж үрээд дуусгажээ.
Тухайлбал, Шинэ дэвшилт холбоо, МҮДН-ын байр нь газрын хамт “Бодь”-ийн Д.Баясгаланд, МоАХ, МоАН-д өгсөн байр нь газрын хамт “Женко” Х.Баттулгад очсон байна. Ер нь бол, С.Зориг агсны хөшөө нь Монголын ард түмний хандиваар боссон.
Мөн “Бодь”-ийн Д.Баясгалангийн эзэмшилд очсон газар нь Монголын төрөөс Шинэ дэвшилт холбоо, МҮДН-д “Улс төрийн үйл ажиллагаа явуулаарай” гэж олгосон. Тиймээс уг газрыг нийтийн эзэмшилд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь зөвд нийцнэ. Улмаар талбайг нь “Зоригийн талбай” гэж нэрлэх санаачилгыг АН-ынхан ч юм уу гаргавал бүр болоод явчихна. Тэгээд 1921 оны Ардын хувьсгалын баатар Д.Сүхбаатарын талбайг хэмжээгээрээ гүйцэхгүй ч 1990 оны Ардчиллын баатар С.Зоригийн талбайтай больё л доо, хэдүүлээ. Энэ шийдвэрийг Хотын дарга Б.Пүрэвдагва гаргах боломжтой. Түүний уржигдар, өчигдрийн байр сууриуд ийм шийдвэр гаргахад бэлэн байгааг харуулж байна. Тэрээр хөшөөг буцааж байрлуулахдаа “Намайг хотын дарга байгаа цагт С.Зоригийн хөшөөний талбай дээр барилга байгууламж баригдахгүй.
Хулгайн сэдэлтэйгээр нүүлгэсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцааж тавих үүргийг ЦЕГ-т үүрэг болгож байна. Монголын ардчиллыг худалдах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчилал С.Зоригтойгоо хамт байх ёстой” гэсэн.
Өчигдөр Сүхбаатарын талбайд хотын удирдлагуудын шуурхай хурлыг хийх үеэрээ “Ямар бөх зүрхтэй юм бэ, төр, нийгмийн зүтгэлтний хөшөөг дур мэдэн зөөж байдаг” гээд С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгож, нийслэлийн өмчийг хамгаалах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл ногдуулсан. Хэрэв Б.Пүрэвдагва ингэж чадвал Хотын даргаар ажилласных нь томоохон өв болж үлдэнэ. Түүний өмнөх Хотын дарга нар энэ мэт газрыг чөлөөлж, оронд нь өөр газар нөхөж олгоод, оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан олон жишээ бий. Тухайлбал, Су.Батболд хотын дарга байхдаа үүх соёлын өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд хууль бусаар эзэмшиж байгаа 3600 метр квадрат газрыг чөлөөлж, 270 метр квадрат талбай бүхийн хоёр давхар барилгыг албада нураах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлсэн. Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Туушин зочид буудал нийтийн эзэмшил рүү түрж гарц орцоо барьсныг чөлөөлж явган хүний зорчих замыг нээсэн. Хотын дарга С.Амарсайхан хууль бусаар болон зориулалтын бусаар ашиглагдаж байсан нийт 158 газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэн бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, спорт талбай байгуулах ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх газарт усан оргилуур барьж, мөн түүний замын урдах газарт өдгөө Ухамсрын хөшөө бүхий талбайг нийтийн эзэмшлийнх болгож тохижуулсан.
Хотын дарга Д.Сумьяабазар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг өргөжүүлсэн. Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмын бүсийг иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болгож тохижуулсан.
Хотын дарга Х.Нямбаатар Урт цагаан, Гандан орчмын 55 га газрыг үе шаттайгаар бүхэлд нь чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн нь өдгөө ажил хэрэг болоод явж байна. Магадгүй, ийм шийдвэр гаргахад Б.Пүрэвдагва хөшигний ард нэлээдгүй саад, хүндрэлтэй тулж мэднэ. Гэхдээ өмнөх дарга нар нь тэр бүгдийг даваад л гарч шийдсэн байдаг. Ямар сайндаа С.Амарсайхан сүүлд “Намайг усан оргилуураар шүүмжилдэг. Хэн намайг яагаад харлуулаад байгааг би мэднэ. Харин тэр байгууламжийг тухайн газарт яаран барьж, юунаас хамгаалсныг хүмүүс мэдэхгүй” гэсэн бүгт тайлбар хэлж байв. Гэхдээ л цаг хугацаа өнгөрөх тусам нийтийн эрх ашгийн төлөө гаргасан энэ мэтийн түүх тухайн Хотын даргын өв болж үлддэг.
Тиймээс, Б.Пүрэвдагва зориг гаргаж С.Зоригийн хөшөөг тойрсон газрыг нийтийн эзэмшилд аваад, дээр нь цэцэрлэгт хүрээлэн юм уу, дурсгалын талбай байгуулчих хэрэгтэй. “Ингэвэл яах вэ” гээд хотын иргэдээсээ асуугаад үз, лавтай дэмжинэ. Хэвлэлүүд ч асууя.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?
Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй
Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.