Наймдугаар сард хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү

1 цаг 59 минутын өмнө

Наймдугаар сард хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү

​​​​​​​

Нийслэлийн Онцгой Байдлын Байгууллага(НОБГ)-аас өнөөдөр үер, усны ослоос сэрэмжлүүлж хэвлэлийн хурал зохион байгуулсан.

Энэ үеэр наймдугаар сарын цаг агаарын төлөв нь долоодугаар сараасаа илүү эрсдэлтэй байхаар буйг мэдээлэв.

НОБГ-ын тэргүүн дэд дарга Д.Оюунбат "Наймдугаар сард их хална, түүний дараа түр зуурын усархаг аадар бороо орно. Үүнээс үүдэлтэйгээр үерийн эрсдэлтэй гэж цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн.

Иймд голын ай сав дагуу, уул гуу жалга дагуу суурьшихгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна. Саяхан машинтай урссан иргэд уулын жалга дагуу явж таарахад гэнэт үерийн ус урсгасан харамсалтай явдал болсон. Наймдугаар сар гараад одоогоор нийслэлд хоёр удаа уруйн үер гарлаа. Мөн Дархан, Булган, Баянхонгорын замд уруйн үер буусан. Хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжлээрэй" гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.