2811-р сар, 2026Бямба гараг

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо

8 сар 4. 14:571 мин унших

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо.

Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажилласан юм. Тус зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн нь долоон метр бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой.

 

Уг авто зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэж буй тул хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттайгаар суурийг цементээр бэхжүүлснээрээ онцлогтой.

 

Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болох бөгөөд үүний үр дүнд тоосжилт, орчны бохирдол буурах юм. 

 

сонин mn

сонин mn

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой

Улсын Их Хурал (УИХ)-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэж байна. Тус хуралдааны үеэр Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгчид өгсөн 500 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал яригдлаа. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Аливаа тендерт шалгарсан байгууллагад санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгодог. Гэхдээ баталгаа гаргавал санхүүжилт олгоно гэчихсэн

4 275

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм

4 868

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьтай, үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.Одоогоор зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байна. Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатар “Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв. Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байна. Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэж, 270 МВт-ыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм

4 517

“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аяныг эхлүүллээ. Уг аян 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Аяны хүрээнд Улаанбаатар хотод хөнгөлөлт, урамшуулалтай үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг Google Maps платформд нэгтгэн (монгол, англи хэлээр) байршуулна. Ингэснээр иргэд, жуулчид өвлийн улиралд хаана, ямар үйлчилгээ авах боломжтой, тухайн байгууллага хэдэн хувийн хөнгөлөлт санал болгож байгааг нэг дороос хялбар мэдэх боломж бүрдэнэ

3 503

Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй. Ажлын явцын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр "Ногоон нуур орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 77 нэгж талбарыг чөлөөлсөн

3 368


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.