Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

1 цаг 27 минутын өмнө

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаана гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.

Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 6-ны 07:00 цагаас наймдугаар сарын 9-ний 00:00 цаг хүртэл иргэдийн нэрлэж заншсанаар Толгойтын авто замыг Гэмтлийн эмнэлэг, 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хаана. Энэ хугацаанд тээврийн хэрэгслүүдийг түр замаар зорчуулахаар зохицуулжээ.

Авто замын өнгө хучилтын ажлыг "Монгол зам групп" ХХК гүйцэтгэх аж.

 зураг

 

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг 2022-2026 онд барих нийт төсөвт өртөг нь нийслэлийн төсвийн 74.2 тэрбум төгрөг бөгөөд энэ оны есдүгээр сард бүрэн дуусгана хэмээн албаныхан мэдээлээд байгаа юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.