
Хүүхдийн аюулгүй байдалд эцэг эхийн халамж, хараа хяналт хамгийн чухал байдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан тогтмол ярилцаж, биеийн халдашгүй байдал, өөрийгөө хамгаалах арга барилын талаар ойлголт, мэдлэг олгох, хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг бусдад илгээхгүй байх зэргийг зөвлөхийг цагдаагийн байгууллагаас сануулж байна.
Ингэх нь дутмаг байгаагаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлтэй байгаа юм. Энэ удаад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бага насны хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөх, хохирох тохиолдол хэр байна вэ? Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байна вэ?
- Та бүхнийг Амрыг эрье. Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 187 бүртгэгдсэн. Үүнээс бага насны /14-с доош/ хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 48 нэгжээр буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг нь онцгой анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна.
- Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
- Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, өсвөр үеийнхэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх, ерөнхий боловсролын сургууль, зуслан, хүүхэд олноор зорчдог орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байгаа юм.
Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан зөвлөмжийн дагуу бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор энэ төрлийн хэргийг дагнан шалгах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулж байна.
- Уг гэмт эрэг гарахад нөлөөлж буй гол шалтгаан, нөхцөлүүд юу байна вэ?
Судалгаагаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэхэд дараах нийтлэг шалтгаан, нөхцөлүүд нөлөөлж байна. Үүнд:
- Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаа байдал;
- Гэр бүлийн үл ойлголцол, тогтворгүй орчны нөлөө;
- Хүүхдийн эрх, аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй байх;
- Цахим орчны хяналтгүй хэрэглээ, танихгүй хүмүүстэй харилцах;
- Хүүхэд, өсвөр үеийнхний өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар дутмаг зэрэг байна.
Уг гэмт хэргийг үйлдэгчид хүүхдийн итгэлийг ашиглан хуурч мэхлэх, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, ойрын хүрээлэл, төрөл садны харилцааг далимдуулах байдлаар гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэлээдгүй байна. Иймд гэр бүл, сургууль, олон нийтийн хамтын оролцоог бэхжүүлэх, хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг иргэдэд таниулах сурталчлах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх нь чухал ач холбогдолтой.
- Энэ төрлийн гэмт хэргийн хуулийн зүйлчлэл, хариуцлагын талаар мэдээлэл өгнө үү?
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Тухайлбал: Насанд хүрээгүй хүний эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэргийн шинж, нөхцөл байдлаас хамааран арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулдаг.
- Та түрүүн дээрх төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж буй хүчин зүйлийн нэгдүгээрт нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой гэж дурдсан. Тэгвэл эцэг, эх, асран хамгаалагчдад хандан ямар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх вэ?
- Хүүхдийн аюулгүй байдал нь юуны өмнө гэр бүлийн орчин, эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, хараа хяналтаас ихээхэн шалтгаалдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан тогтмол ярилцаж, биеийн халдашгүй байдал, өөрийгөө хамгаалах арга барилын талаар ойлголт, мэдлэг олгох, хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг бусдад илгээхгүй байхыг зөвлөх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр олон нийтийн газар болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй байх, хаана, хэнтэй, ямар орчинд цагийг өнгөрүүлж байгааг тогтмол анхаарах, хяналт тавих шаардлагатай.
Мөн хүүхдийн зан байдал, сэтгэл зүйд гэнэтийн өөрчлөлт илрэх, эсвэл хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд асуудлыг үл хайхралгүйгээр цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын холбогдох мэргэжлийн байгууллагуудад нэн даруй мэдэгдэж, тусламж үйлчилгээ авах нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?
Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.