
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings компани Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн эхний шатанд шаардлагатай 1.1 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалтын урьдчилсан хэлэлцээр байгуулж, эцсийн гэрээг энэ оны гуравдугаар улиралд багтаан байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн талаар гадаадын хэвлэл мэдээллийн сайтууд мэдээлж эхэлжээ.
Jade Gas Holdings (ASX) нь БНХАУ-ын PT Beijing Energy Linking (PTBEL) тэргүүтэй, PetroChina болон Hunan Geology & Mining Technology Co. Ltd компаниудын бүрэлдэхүүнтэй консорциумтай хамтын ажиллагааны урьдчилсан (non-binding) хэлэлцээр байгуулжээ. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн Red Lake хөгжүүлэлтийн эхний шатны санхүүжилтийг шийдвэрлэх зорилготой юм.
Тус компанийн мэдээлснээр эхний шатанд нийт 175 үйлдвэрлэлийн цооног өрөмдөж, олборлолтын талбайн дэд бүтэц, авто зам, холбоо, усны байгууламж, эрчим хүчний шийдэл, мөн шингэрүүлсэн байгалийн хий (LNG) боловсруулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалтыг 762.5 сая ам.доллар буюу 1.1 тэрбум австрали доллар гэж тооцоолжээ.
Jade Gas-ийн Гүйцэтгэх захирал Жо Бёрк (Joe Burke) мэдэгдэлдээ:
"PTBEL, PetroChina болон Hunan зэрэг нүүрсний давхаргын метан хийн олборлолтын арвин туршлагатай байгууллагуудтай хамтран ажиллах болсон нь Red Lake төслийг өмнө нь боломжгүй байсан хурд, цар хүрээгээр хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын байгалийн хийг зах зээлд гаргаж, дизель түлшийг орлох, LNG нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодит боломжийг нээж байна" хэмээн онцолжээ.
Харин компанийн албан мэдэгдэлд хамгийн чухал нөхцөлийг тодотгосон байна. Одоогийн байгуулсан баримт бичиг нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр эцсийн санхүүжилтийн гэрээ биш бөгөөд хамтын ажиллагааны үндсэн зарчмыг тохирсон урьдчилсан хэлэлцээр юм. Талууд нарийвчилсан нөхцөл, техникийн болон санхүүгийн шалгалтыг дуусгасны дараа 2026 оны есдүгээр сарын эцэс гэхэд эцсийн (binding) гэрээг байгуулахаар зорьж байна. Одоогоор ямар нэгэн хөрөнгө шууд шилжүүлсэн, эсвэл санхүүжилт бүрэн баталгаажсан гэж үзэх боломжгүй болохыг компани онцолжээ.
Хэрэв эцсийн гэрээ хугацаандаа байгуулагдвал PTBEL консорциум 10 хүртэлх өрмийн төхөөрөмжийг Монголд татан төвлөрүүлж, 2027 оны хоёрдугаар сараас гуравдугаар сарын хооронд үйлдвэрлэлийн хэмжээний өрөмдлөгийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Red Lake нь Jade Gas-ийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн гол хөгжүүлэлтийн бүс бөгөөд нийт 60 км² талбайг хамардаг. Энэ нь компанийн эзэмшдэг 665 км² зөвшөөрлийн талбайн нэг хэсэг юм. Компанийн үзэж буйгаар уг төсөл ашиглалтад орсноор Монгол Улсад олборлосон байгалийн хийг уул уурхай, хүнд даацын тээвэр, аж үйлдвэрийн салбарт нийлүүлж, импортын дизель түлшний хэрэглээг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөл болох юм.

Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай

Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
puuu