Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан наадмыг хойшлуулав

1 цаг 44 минутын өмнө

Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан наадмыг хойшлуулав

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 8-ны өдөр Хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Гэхдээ Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгавар өгсөн.

Үүний дагуу Засгийн Газрын албан ёсны шийдвэртэй олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүй бусад форум, хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спорт болон олон нийтийн арга хэмжээг санхүүжилтийг зогсоосон юм.

Засгийн Газрын тогтоолын дагуу Хот Байгуулуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам (ХББОСЯ)-ны тэмдэглэлт ой, арга хэмжээг хойшлуулж байгаагаа мэдэгджээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.