2111-р сар, 2026Бямба гараг

Ц.Будханд: Дүүгээ гараад ирнэ гэж итгэж хүлээсээр долоон сарын хугацаа өнгөрлөө

8 сар 5. 13:242 мин унших

Ц.Будханд: Дүүгээ гараад ирнэ гэж итгэж хүлээсээр долоон сарын хугацаа өнгөрлөө

Дорнод аймгийн Баян-Уул сумын VI багийн иргэн Ц.Ганболд өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур сар шинэдээ бэлдэх зорилгоор ОХУ-ын хил нэвтэрч явахдаа саатуулагдсан.

Түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэн Чита хотод цагдан хорьсон ба Оросын талаас 30 хоног саатуулж шалгана хэмээн мэдэгдэж байсан талаар манай сонин урьд нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл суллаагүй байгаа талаар түүний эгч Ц.Будхандаас тодрууллаа.


-Таны сошиалд нийтэлсэн мэдээллийн дагуу холбогдож байна. Дүүгээс нь ямар нэгэн сураг дуулдсан уу. Биеийн байдал ямархуу байгаа талаар мэдээлэл байна уу?

-Бид дүүгээ ямар нэг хэрэг төвөг хийгээгүй болохоор гараад ирэх байх гээд хүлээсээр долоон сарын нүүр үзлээ. Бид хувиараа хоёр гурван ч удаа явж ирсэн. Төр улсын шийдвэрийг харахын хажуугаар хувийн хариуцлагын хүрээнд яваад сураглаад л байна. Сүүлийнх дээр огт уулзаж, холбогдож чадаагүй. Хүсэлтээ өгөөд хариу авч чадаагүй болохоор бухимдаад сошиал оршинд нийтэлсэн. Удахгүй хариу өгнө гэсэн болохоор тайвшраад хүлээж байна. Эрүүл мэндийн талаар яг одоогоор мэдээлэл алга.

-Дүү тань Баян-Уулын уугуул иргэн үү?

-Манайх 1979 оноос дүүгээ дөрвөн настайгаас хойш Баян-Уулд амьдарч байсан. Тэндээ өссөн болохоор насанд хүрсэн цагаасаа л цагаан хуудсаар Ульхан боомтоор ОХУ руу зөндөө зорчиж байсан. Энэ жилийн цагаан сараар эхнэртэйгээ ороод гарахад дүүг маань саатуулж үлдээсэн.

Одоо хүртэл гарч ирээгүй байна. Ямар нэг гэмт хэргийн шалтгаан болох үндэслэл байхгүй, энгийн малчин хүн учраас удахгүй шалгагдаад гарчихна байх гээд бид уужуу сэтгэлээр хүлээсээр өдий хүрлээ. Долоон сар гэдэг гэмгүй хүнд үнэхээр урт хугацаа. Бид бүх боломжоороо ийш тийш холбогдох хүмүүст хандаж байна. Холбогдох газрын удирдлагууд тун удахгүй хариу өгнө гэсэн, итгээд л хүлээхээс аргагүй байна даа хэмээв.

 

 

Б.ДАРИЙМ

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.