Оршуулгын үйл ажиллагааны тухай хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаа УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцав.

-Та "Оршуулгын үйл ажиллагааны тухай" хуулийн төслийг санаачлан боловсруулж байна. Энэ хууль зайлшгүй шаардлагатай болсон үндэслэлийг нь тайлбарлана уу?
-Монголчууд эртнээс оршуулгын зан үйлийг хүний амьдралын хамгийн хүндэтгэлтэй, чухал ёслолын нэг гэж үзэж ирсэн ард түмэн. Манай төрт ёсны түүхэнд ч оршуулгын үйл ажиллагааг тодорхой дэг журамтайгаар зохицуулж ирсэн уламжлал бий. Тухайлбал, 1929 онд Улаанбаатар хотын захиргаанаас оршуулгын анхны дүрмийг баталж, 1955 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны хамтарсан тогтоолоор оршуулгын үйл ажиллагааг журамлан, “Хүүр оршуулах товчоо”-г байгуулсан нь энэ салбарыг төрөөс зохион байгуулалттайгаар зохицуулж эхэлсний илрэл юм. Гэвч өнөөдрийг хүртэл оршуулгын үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулсан бие даасан хууль батлагдаагүй байна. Хотжилт, хүн амын төвлөрөл нэмэгдэж, газрын нөөц хязгаарлагдаж байгаа өнөө үед оршуулгын асуудал нь зөвхөн газар олголтын асуудал байхаа больсон. Энэ нь хүний эрх, нийтийн эрүүл мэнд, байгаль орчны хамгаалалт, хот байгуулалт, газрын зохистой ашиглалт, үйлчилгээний чанартай шууд холбоотой болсон.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын туршлагаас харахад оршуулгын газрыг шинжлэх ухааны үндэслэлгүй төлөвлөх нь хөрс, газрын доорх усанд эрсдэл үүсгэх боломжтой тул хамгаалалтын бүс, гидрогеологийн судалгаа зэрэг асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байдаг.
Одоогоор нийслэл болон зарим аймаг өөр өөрийн журмаар энэ асуудлыг зохицуулж байгаа ч улсын хэмжээнд нэгдсэн эрх зүйн орчин байхгүй байна. Энэ хуулийн төсөл дээр Буяны зан үйлийн холбоо, эрдэмтэн, судлаачид олон жилийн турш ажилласан бөгөөд өмнө нь ч хууль санаачлах оролдлогууд гарч байсан. Миний хувьд өнгөрсөн өвлөөс эхлэн энэ төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Төсөл бэлэн болмогц “D-Parliament” цахим хуудсаар олон нийтэд нээлттэй танилцуулж, иргэд, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч эцэслэн боловсруулахаар төлөвлөж байна. Энэ хуулийн төсөл нь ямар нэгэн шашин, үндэс угсаа, уламжлалыг өөрчлөх тухай биш.
Харин Монголын ёс заншил, өв соёлыг хүндэтгэхийн зэрэгцээ хүний нэр төр, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль орчны хамгаалалт, газрын хязгаарлагдмал нөөц, орчин үеийн хот төлөвлөлтийн шаардлагыг тэнцвэртэй зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Ийм учраас энэ асуудлыг хэт улс төржүүлэх бус, шинжлэх ухаан, хүний эрх, үндэсний уламжлалд тулгуурлан хамтдаа хэлэлцэж, зөв шийдэлд хүрэх нь хамгийн чухал гэж бодож байна. Зөвхөн өнөөдрийн хэрэгцээг шийдэх бус, хотжилт, газрын нөөц, байгаль орчин, нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг урт хугацаанд зөв зохистой зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа гэж үзэж байна. Бидний зорилго бол уламжлалыг өөрчлөх биш, харин хүн бүр нас барсны дараа ч нэр төрөө хамгаалуулж, гэр бүл нь ойлгомжтой, хүртээмжтэй, аюулгүй, хүндэтгэлтэй үйлчилгээ авах эрх зүйн баталгааг бий болгох явдал юм.
-Энэ хууль батлагдсанаар иргэдэд ямар бодит өөрчлөлт гарах вэ?
-Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд оршуулгын үйлчилгээний нэгдсэн стандарт бий болж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа илүү чанартай, хариуцлагатай болно. Оршуулгын газрын бүртгэл, кадастр цахимжиж, булш, чандрын байршлыг нэгдсэн мэдээллийн санд бүртгэдэг тогтолцоо бүрдэнэ. Өнөөдөр олон хүн эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө булшны байршлыг олон жилийн дараа олохгүй байх, бүртгэл алдагдах зэрэг хүндрэлтэй тулгардаг.
Харин энэ хууль хэрэгжсэнээр 20, 30 жилийн дараа ч талийгаачийн оршуулгын байршлыг мэдээллийн сангаас тодорхойлж, үр хүүхэд, ач, зээ нар нь дурсгалт газрыг нь эрж хайхгүйгээр очиж хүндэтгэх, арчилж хамгаалах боломж бүрдэнэ.
Мөн төрийн байгууллагуудын эрх, үүрэг тодорхой болж, оршуулгын газар байгуулах, ашиглах, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагаа нэг стандарт, нэг журмаар хэрэгжинэ. Ингэснээр өнөөдөр иргэдэд хүндрэл учруулж байгаа олон асуудлыг үе шаттай шийдвэрлэх эрх зүйн үндэс бүрдэх юм. Энгийнээр хэлбэл, энэ хууль нь зөвхөн оршуулгын үйлчилгээний тухай биш, гэр бүлийн дурсамжийг хадгалах, талийгаачийн нэр төрийг хамгаалах, ирээдүй хойч үедээ өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх боломжийг баталгаажуулсан эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Ер нь Оршуулгын салбарыг эмх цэгцтэй, ил тод, хариуцлагатай болгох цаг болсон.
-Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад ямар өөрчлөлт орох вэ?
-Хуулийн зорилго үйлчилгээ эрхлэгчдийн тоог цөөлөх биш. Харин чанар, хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Тусгай зөвшөөрөлтэй байгууллага нь мэргэжлийн боловсон хүчинтэй, зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангасан, дотоод хяналтын тогтолцоотой, цахим бүртгэлд холбогдсон байх шаардлагатай болно. Энэ нь шударга өрсөлдөөнийг бий болгож, иргэдийн эрх ашгийг хамгаална.
-Оршуулгын газрын төлөвлөлтөд ямар шинэчлэл хийхээр тусгаж байгаа вэ?
-Өнөөдөр оршуулгын газрын асуудлыг зөвхөн шинэ газар олгох замаар шийдвэрлэх боломжгүй болсон. Хотжилт эрчимтэй нэмэгдэж, газрын нөөц хязгаарлагдаж байгаа энэ үед оршуулгын газрын төлөвлөлтийг шинжлэх ухаан, хот байгуулалт, байгаль орчны бодлоготой уялдуулан зохицуулах шаардлага үүссэн. Тиймээс хуулийн төсөлд оршуулгын газар байгуулах, өргөтгөх, ашиглах, хаах хүртэлх бүх үе шатыг нэгдсэн бодлогоор зохицуулахаар тусгасан.
Тухайлбал, оршуулгын газрын байршлыг тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан тогтоох, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, гидрогеологийн судалгаа хийх, хамгаалалтын бүс тогтоох, кадастрын болон цахим бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндсийг бий болгож байна.
Ингэснээр оршуулгын газар төлөвлөлтгүйгээр тэлэх, байгаль орчин, хөрс, газрын доорх усанд эрсдэл учруулах, бүртгэлгүй булш үүсэх зэрэг өнөөдрийн тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэнэ. Бид оршуулгын газрын асуудлыг зөвхөн өнөөдрийн хэрэгцээгээр бус, ирэх 30–50 жилийн хот байгуулалт, газрын нөөц, байгаль орчны бодлоготой уялдуулан төлөвлөх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм.
-Оршуулгын газрын дахин ашиглалтын асуудал иргэдийн хувьд эмзэг сэдэв байдаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Энэ бол зөвхөн газрын асуудал биш. Хүний нэр төр, талийгаачийн дурсгал, гэр бүлийн сэтгэл зүйтэй холбоотой хамгийн эмзэг зохицуулалтын нэг юм. Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын туршлага, эрүүл ахуй, байгаль орчны шаардлага, Монголын уламжлал, иргэдийн эрх ашгийг хамтад нь харгалзан үзсэн. Хуулийн төсөлд оршуулгын газрыг дахин ашиглахыг ердийн ажиллагаа гэж үзэхгүй.
Харин зөвхөн хуульд заасан үндэслэл, тодорхой хугацаа өнгөрсөн байх, эрүүл ахуй, байгаль орчны шаардлага хангасан байх, гэр бүлийн гишүүн, эсхүл хууль ёсны төлөөлөгчид урьдчилан мэдэгдэх зэрэг нөхцөлийг бүрэн хангасан тохиолдолд хэрэгжүүлэхээр тусгасан.
Мөн оршуулгын газрын цахим бүртгэл, кадастрын тогтолцоо бий болсноор булшны байршил алдагдах, эзэнгүй болох, бүртгэлгүй дахин ашиглагдах зэрэг өнөөдрийн хүндрэлүүдийг арилгах боломж бүрдэнэ. Бидний баримталж байгаа үндсэн зарчим бол газрын нөөцийг зөв зохистой ашиглахын зэрэгцээ талийгаачийн нэр төр, дурсгал, гэр бүлийн эрх ашгийг дээдлэх явдал юм. Иймээс дахин ашиглалт нь зөвхөн хуульд заасан хатуу нөхцөл, журмын хүрээнд, хүний эрх, ёс зүйг бүрэн хангасан тохиолдолд хэрэгжинэ. Хуулийн зорилго нь булшийг чөлөөлөх биш, харин оршуулгын газрыг бүртгэлтэй, хамгаалалттай, хариуцлагатай удирдах тогтолцоог бүрдүүлэх юм.
-Оршуулгын мэдээллийн нэгдсэн сангийн ач холбогдол, нийт нутаг дэвсгэр дээр байгаа шарилын бүртгэлийг нэгдсэн байдлаар гаргана гэж ойлгож болох уу?
-Оршуулгын мэдээллийн нэгдсэн сан бий болсноор булш, чандрын байршлыг найдвартай бүртгэж, олон жилийн дараа ч хялбар хайж олох боломж бүрдэнэ. Мөн оршуулгын газрын бодит нөөц, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа, төлөвлөлт, хяналт сайжирч, иргэдэд илүү шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэнэ.Мэдээж бүх мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн хамгаална.
-Энэ хууль хувийн хэвшлийг хязгаарлах уу?
-Үгүй. Оршуулгын үйлчилгээ нь хувийн хэвшлийн оролцоотой байж болно.Гэхдээ хүний нэр төр, эрүүл ахуй, байгаль орчны аюулгүй байдал, хэрэглэгчийн эрхийг нэгдүгээрт тавьсан байх ёстой. Төр бүх үйлчилгээг өөрөө үзүүлэх бус, чанар, стандарт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх үүрэгтэй.
-Шашин, уламжлалын асуудлыг хэрхэн тусгасан бэ?
-Монгол Улсад олон шашин, олон уламжлал зэрэгцэн оршдог. Тиймээс хуулийн төсөл аль нэг шашин, зан үйлийг давуу байдалд оруулахгүй. Харин иргэн өөрийн шашин шүтлэг, ёс заншлаа хүндэтгэн оршуулгын хэлбэрээ сонгох эрхийг баталгаажуулж байгаа. Гэхдээ энэ нь нийтийн эрүүл мэнд, байгаль орчны шаардлагатай нийцсэн байх ёстой.
-Энэ хуулийн төслийн хамгийн чухал үзэл санааг нэг өгүүлбэрээр хэлбэл?
-Амьдрал хуулиар хамгаалагддаг шиг хүний эцсийн замнал ч хуулиар хамгаалагдах ёстой.Бид энэ хуулиар оршуулгын уламжлалыг өөрчлөхгүй. Харин хүн бүр нас барсны дараа ч нэр төрөө хамгаалуулж, гэр бүл нь хүндэтгэлтэй, ойлгомжтой, хүртээмжтэй үйлчилгээ авах эрх зүйн баталгааг бүрдүүлж байна.
Энэ бол зөвхөн оршуулгын тухай хууль биш, хүний нэр төр, соёл, уламжлал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хууль юм.“Хүн бүр амьдралынхаа туршид эрхтэй байдаг шиг нас барсны дараа ч нэр төрөө хамгаалуулах эрхтэй.
Энэ хууль бол тэр хүндлэлийг баталгаажуулах эрх зүйн суурь юм. Бидний зорилго бол оршуулгын уламжлалыг өөрчлөх биш, харин иргэдэд аюулгүй, хүртээмжтэй, хүндэтгэлтэй үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх юм. Газрын нөөц, хотжилт, байгаль орчны асуудал нэмэгдэж байгаа энэ үед оршуулгын асуудлыг зөвхөн өнөөдрөөр биш, ирээдүйн олон арван жилээр харж зохицуулах шаардлагатай. Хууль батлагдсанаар бүх асуудал нэг өдөрт шийдэгдэхгүй. Гэхдээ асуудлыг шийдэх нэгдсэн дүрэм, хариуцлагын тогтолцоо бий болно. Оршуулгын газар бол зөвхөн газрын асуудал биш, хот төлөвлөлт, байгаль орчны асуудал.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


I ангийн цахим бүртгэл энэ сарын 17-ноос эхэлнэ
Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, үндэсний эв нэгдэлд харшилсан М.Нарантуяа-Нара нарт хэзээ хариуцлага тооцох вэ?
Нефть импортлогч компаниуд татварын өртэй байсан ч дансыг нь битүүмжлэхгүй
I хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
ХЗДХ-ын сайд С.Амарсайхан: Авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авна
Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна
Ц.Будханд: Дүүгээ гараад ирнэ гэж итгэж хүлээсээр долоон сарын хугацаа өнгөрлөө
Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан наадмыг хойшлуулав
Монгол Улсад 162 вагон - 9720 тонн АИ-92 орж иржээ
Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ
Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
ЕБС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч манаачтайгаа бүлэглэн эзэмшлийнх нь дансаар заал, зогсоолын төлбөр ₮121.5 саяыг авчээ
ЗГ-ын зөвшөөрөлгүй бүх томилолтын санхүүжилтийг зогсоож, хурал, чуулганыг цахимаар хийнэ гэв
Монголчууд үйлдвэр байгуулахыг эсэргүүцдэг болтлоо тэнэгэрчихсэн гэж үү?
Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
COP17 хурлын үеэр 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
Наймдугаар сард хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү
Д.Батлут: “Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван нэр төрлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн
КOП-17 бага хуралд оролцохоор 5,000 орчим зочид төлөөлөгч манай улсад ирнэ
Б.Дашпүрэв: БНХАУ-аас 2,000 тонн дизель түлш, 2,000 тонн онгоцны түлш ачигдахад бэлэн болсон
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
3, 4 дүгээр хорооллын эцсээс Саппоро хүртэлх авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 20-ны дотор дуусгана
Сумдыг татан буулгаж, цөөлөхгүйгээр Монгол хөгжихгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.