2111-р сар, 2026Бямба гараг

Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой

8 сар 6. 13:003 мин унших

Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой

Ардчилсан намаас шатахууны хомсдол, үнийн өсөлтийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан шатахууны хомсдолоос хэрхэн гарах арга хэмжээний асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай нам бодлогын нам болох алхмаа хийж эхэлсэн. Үндэсний бодлогын хороо дэргэдээ нийгэм эдийн засгийн 12 чиглэлээр бодлогын зөвлөл байгуулсан. Энэ хүрээнд бодлого төлөвлөлт хийх, УИХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төсөл хөтөлбөрийг боловсруулах зорилготойгоор ажиллаж байна. 

Өнөөдөр үүсээд буй шатахууны хомсдолтой холбоотой асуудал дээр Бодлогын ерөнхий зөвлөл судалгаа хийж, мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл авсан. Шатахууны хомсдол бол төрийн бодлогын хомсдолын асуудал. Нэг нам урт хугацаанд үнэмлэхүй олноор засаглах үед зөвхөн шатахуун гэхгүй зах зээл дээр баримталсан бодлого нь буруу байсан учраас үр дагавар нь шатахуун дээр илэрч байна. 

Төр шатахууны үнэ тогтоох асуудал дээр нөлөөлөх байдлаар орж ирдэг. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны Үнийн бодлогын зөвлөл гэдэг байгууллагаар дамжуулаад шатахууны үнэд нөлөөлж эхэлж байна. 

АИ-92 бензиний үнийг хүчээр хямд байлгах бодлогыг Үнэ тогтоох зөвлөл дээр тодорхойлоод байна. Эсрэгээрээ энэ компаниуд дээр учирч буй алдагдлыг дизель түлш дээр нэмэлт байдлаар тусгадаг. Хүнс хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн дизелийн түлш дээр үнийг нэмж, иргэдийн халаасанд нэмэх байдлаар үнийн бодлогод нөлөөлж буй гажиг тогтолцоо руу явуулж байгаа. 

Төр стандартыг хянаад бусад зүйлийг чөлөөтэй тавих ёстой. Дэлхийн нийтээрээ ногоон хөгжил рүү алхаж байхад бид сөрж алхаад байгаа юм шиг. 2017 онд стандартыг шинэчлэхдээ дизель түлш дээр MNS:02162017 гэдэг стандартыг батлаад Евро-3, 4, 5 стандарт руу орох том алхам хийсэн ч 2020 онд ухарсан. Өөрөөр хэлбэл 2020 онд MNS:68612020 гэдэг стандарт батлахдаа дизельд агуулагдах хүхрийн хэмжээг 200 дахин ухрах хэмжээ рүү авч очсон. 

"Төр үнэ тогтооход оролцдог, цаашилбал бизнесийн байгууллагуудыг шатахуун нөөцлөх буруу бодлого руу шахдаг"

Янз бүрийн үед шатахууны импорт хомствол төрийн өөрийн гэсэн нөөцтэй байх ёстой. БНСУ-ын жишээг авч үзвэл төр нь 8.2 сая тонн буюу 200 хоногийн нөөцийг бэлддэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсад төрийн нөөц байхгүй. Төр үнэ тогтооход оролцдог, цаашилбал бизнесийн байгууллагуудыг шатахуун нөөцлөх буруу бодлого руу шахдаг. Дахиад нөөцөд нь итгэхгүй байгаа учраас шатахууны сав дээр тоолуур тавьж байна.

Шатахууны хомсдолыг бууруулахын тулд шинэ эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Нийт импортын шатахууны 97 хувийг нэг улсаас авч буй хараат байдлаас богино хугацаанд гарах ёстой. Ардчилсан намын үед хийж байсан БНХАУ, БНСУ, Япон, Арабын орнуудаас шатахуун авах ажлуудыг сэргээх шаардлагатай байна.

Дунд хугацаанд цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Нефть боловсруулах бага дунд оврын үйлдвэрийг бий болгох чиглэлд төр ажиллах хэрэгтэй. Урт хугацаандаа Евро стандарт руу чиглэсэн үйлдвэрлэл импортын бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 022

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 083

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

1 000


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
tgeed odoo oruulaad ireech, ta nar tord bgaa bizde
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.