
Завгүй амьдралын хэмнэлд шинэ өглөөг кофегоор эхлүүлэх нь нэгэнт дадал болжээ. Сүүлийн жилүүдэд кофе шопуудын тоо нэмэгдэж, кофечдын хэрэглээ огцом өсөж байна. Судалгаанаас харахад 20-39 насныхан буюу зэт үе, миллениалууд ч ялгаагүй кофены өндөр хэрэглээтэй болсон.
НЭМХ-ээс гаргасан судалгаагаар кофе хэрэглэгчдийн 50.9 хувь нь инстант кофе, 46.5 хувь нь эспрессо болон шинэхэн нэрсэн кофе, 2.6 хувь нь дрип болон бусад аргаар бэлтгэсэн кофе уудаг. Мөн кофег ихэвчлэн өглөө ажил эхлэхийн өмнө, эсвэл өдрийн турш эрч хүчээ сэргээх зорилгоор уудаг гэжээ. 2025 онд Монголын кофены зах зээлийн хэмжээ ойролцоогоор 70–80 сая ам.доллар байсан гэж үнэлэгддэг. Харин 2026–2031 онд жилд дунджаар 6.5 хувь өсөх төлөвтэй төдийгүй Монгол Улс 2025 онд 8.6 сая ам.долларын кофе импортолсон нь кофены хэрэглээ өсөн нэмэгдэж баталж байна.
Кофе шопын "зүрх" нь бариста

Дээд зэргийн үр, орчин үеийн техник бол ердөө л суурь. Харин түүнийг амь оруулж, үйлчлүүлэгчийн аяганд гайхамшиг болгон буулгадаг хүн бол бариста. Тэгвэл бариста гэдэг зөвхөн кофе найруулдаг хүн үү. Жинхэнэ кофены амтыг хэрхэн бүтээдэг юм бол,өдөрт хэдэн аяга кофе бэлтгэдэг бол гээд олон асуулт гарч ирнэ. Энэ асуултад багахан хариулт олохоор “Топ бариста” академийн багш, Монголын Баристагийн Холбооны гишүүн Р.Ариунбилэгтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд кофены соёл, чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна?
- Ковидоос хойш маш хурдацтайгаар өргөжсөн салбар бол яах ч аргагүй манай салбар. Хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр өрсөлдөөн нэмэгдэж кофены үрийн чанар , хууралт, таатай амт гэх мэт олон зүйлс хурдацтай сайжирч байгаа. Өмнө нь ихэвчлэн хотын төвд л кофе шоп байгаад л хэрэглэгч төвлөрсөн газраа үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо хотын зах гэлтгүй орон нутагт, байгалийн үзэсгэлэнт газрууд, амралтын бүсэд явуулын кофе шопууд нээгдэх болж хүмүүст илүү хүрч өдрөөс өдөрт л өргөжин тэлж байна.
- Энэ мэргэжлийн хамгийн сайхан тал юу вэ?
- Хүний өглөөг эхлүүлдэг үнэ цэнтэй ажил. Миний хийсэн кофе ямар байхаас хамаарч тухайн хүний ажлын бүтээмж өөрчлөгдөнө. Таны сэтгэлээ шингээж хийсэн амттай кофег уугаад эрч хүч орно. Хүний инээмсэглэлийг харах л хамгийн сайхан даа. Мэдээж үйлчилгээний салбарын соёл байх хэрэгтэй.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа газруудаас онцолбол. Кофены амт чанар баристагаас хамаарах уу?
- Газар бүх өөрийн онцлогтой кофегоо гаргадаг. Кофены үр бидний гар дээр ирэхдээ маш олон хүний хүч хөдөлмөр шингэж ирдэг тэрийг хоёроос гуравхан минутад ямар амт, чанартай бүтээгдэхүүн болгоод хэрэглэгчид хүргэх үү. Энэ бол баристагаас шууд хамаардаг. Кофе бол модонд ургадаг цитрусын төрлийн үр жимс тийм учраас олон төрлийн содон амт амтагддаг. Хүмүүс кофе гэхээр л гашуун амттай гэж ойлгодог. Зөвхөн гашуун амтагдаад зогсох биш үндсэн амт амтагдах ёстой. Үүнийг л бариста гаргаж ирдэг. Нэг газар адилхан үрээр хийдэг мөртлөө бариста хүний мэдрэмжээс хамаараад өөр амттай гардаг. Тийм болохоор шавь нартаа кофены онцлог, зөв амтыг хэрхэн гаргах техникийг зааж өгөхийг хичээдэг.
-Энэ салбарт хэдэн насныхан ажиллаж, хэдэн насныхан зонхилон үйлчлүүлж байна вэ?
-Үйлчлүүлэгчид насны хязгаар байхгүй. Сүүлийн жилүүдэд бүгд л кофе уудаг болжээ. Манай сургалтуудыг зорьж ирдэг хүмүүсийг харахаар 18-25 насныхан байдаг ихэнх нь гадагшаа явах зорилготой. Монголд ажиллах гэж байгаа хүмүүс бол өөрийн кофе шопоо нээж байгаа. Мөн залуучууд ээлжийн, цагийн ажил хийх сонирхолтой. Энэ мэргэжил хичээл, ажлынхаа хажуугаар хийхэд тун боломжтой болсон, эрэлт хэрэгцээ ч их байна. Хүмүүс ихэвчлэн бармен, бартендартай андуурах гээд байдаг. Зөвхөн кофетой харьцаж түүний жинхэнэ амтыг гаргаж чаддаг хүнийг л бариста гэдэг.
-Та холбооны үйл ажиллагаа, сургалтынхаа онцлогоос ярихгүй юу?
-Монголын баристагийн холбоо нь кофе шопын бизнес эрхлэгчдийг ур чадвартай баристагаар хангах бизнесээ эхлүүлэх болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд туслах, кофе болон түүнтэй уялдаатай бусад бизнесүүдэд зах зээлд нэвтрэх, үйл ажиллагаагаа тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх, кофены соёл, хэрэглээг сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. 2008 оноос манай мэргэжилтнүүд өөрсдийн дадлага туршлага дээрээ үндэслэн кофены чиглэлийн зөвлөгөө, богино сургалтуудыг хийж эхэлсэн бөгөөд 2015 онд албан ёсоор Бариста мэргэжлээр сургалт явуулах сургалтын байгууллагын зөвшөөрлийг авч одоог хүртэл тасралтгүй, идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн шинээр кофе шопын бизнес эрхлэхээр төлөвлөж буй хувь хүн албан байгууллагуудад туслах зорилгоор менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Сургалтын хөтөлбөрт сургалтын нийт цагийн 80 хувийг дадлага ажил эзэлдэг нь суралцагчдад онолын хичээлээр олж авсан мэдлэгээ өөрийн болгох боломжийг олгодог давуу талтай. Сургалтын тоног төхөөрөмж кофе шопын стандартаар үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүд ашиглан яг кофе шопд ажиллаж буй мэт орчин, нөхцөлд сургалтыг хийдэг. Суралцагч бүрд хүрч ажиллана. Суралцагч бүрд сургалтаар олгох мэдлэг, мэдээллийг ойлгуулах зорилгоор нэг удаагийн сургалтад 1-4 хүн хамруулдаг тул сургагч багшийн өгсөн мэдлэг бүрийг суралцагчид бүрэн дүүрэн ойлгож чаддаг. Бид сургалт явуулж эхэлснээс одоог хүртэл 1000 гаруй хүн баристагийн мэргэжлийг эзэмшин төгссөн байна.
Монголын баристагийн холбооны сургалтад хамрагдаж байгаа залуусаас тодруулахад “Анх кинон дээрээс харахад их гоё харагддаг байсан. Одоо өөрөө ажиллаж үзэх болсондоо таатай байна. Үйлчлүүлэгчийнхээ амттай кофе уугаад гаргах инээмсэглэлээс хамгийн их урам зориг авах байх, үнэхээр дурлаж суралцаж байна” гэж байв. Үүнээс үзэхэд залуу үеийнхний дунд баристагийн ажил трэнд болж байна. Залуучууд зонхилох эл салбар тэдэнд ямар дадал хэвшлийг өгдөг вэ. Бид энэ удаад салбартаа ажиллаж буй бариста нартай ярилцаж үзэл бодлыг нь сонсов.
“Кафе бене”-ийн бариста Г.Төгсболд: Шатлал ахихад цалин нэмэгдэх системээр явдаг нь таатай байдаг

-Хүмүүс өглөөг кофе ууж эхлүүлж байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд орж ирдэг газар нь кофе шоп тэгэхээр инээж угтаад, инээж үдэхийг хичээдэг. Тэр л хамгийн сайхан нь тэрнээсээ кайф авдаг. Урам зориг өгдөг зүйлсийн нэг нь үеийнхээ хүүхдүүдтэй ажиллах, хамт ажиллаж байгаа хүмүүс нь эерэг хандлагатай, хүнтэй шууд харилцдаг учраас сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Бариста болоод анхныхаа кофег гаргаад маш их баярладаг. Хүний дуртай юмыг хийж өгөөд баярлалаа гэдэг үг сонсох хамгийн сайхан байдаг. Залуусыг заавал хийж үзээсэй хэмээн хүсэж байна. Би ажлынхаа амралтаар бариста хийж байгаа. Сарын өмнөөс сургалтад сууж бариста хийж эхэлсэн болов ч саяхан шатлал ахисан. Цалингийн хувьд боломжийн. Шатлал ахихад цалин нэмэгдэх системээр явдаг нь таатай байдаг.
“Кафе Дэ Лолита” бариста Б.Хулан:

-Бариста болоод хоёр жил болжээ. Анх энэхүү кафедаа майд буюу зөөгч хийдэг байсан. Тэр үед бариста нар маш гоё ажил хийгээд маш их зүйл бүтээгээд байгаа юм шиг санагдаад зүтгэсээр байгаад бариста болж байсан. Кофены соёл дэлгэрч байна шүү дээ. Хүн бүрийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон байна. Хүмүүс шинэ юм туршиж үзэх гээд манай кафед хүрэлцэн ирээд миний гараар бүтсэн кофе уугаад аз жаргалтайгаар цагийг өнгөрүүлдэг. Энэ л хамгийн сайхан. Манай хамт олон бол ямар ч үед хамтдаа зохицоод ажилладаг болохоор ажилдаа дуртай.
Саша Шестич: Сайн дарс шиг, жинхэнэ гайхалтай кофе өөрийн түүхтэй байдаг

Саша Шестич бол Босни гаралтай, Канберра хотод амьдардаг Австралийн бариста юм. Тэрээр 2015 онд Дэлхийн Баристагийн Аваргад ялалт байгуулж ердөө 15 минутын дотор 12 аяга кофе буюу дөрвөн эспрессо, дөрвөн сүүтэй кофе, дөрвөн өөрийн зохиосон ундаа бэлтгэж, дэлхийн аваргын цомыг хүртжээ. Тэмцээний өмнө хэдэн сарын турш долоо хоногт ойролцоогоор 100 цаг хүртэл бэлтгэл хийдэг байжээ. Дайны балгас Боснид өссөн Сашагийн гэр бүл 1997 онд Австралид цагаачилж. Тэрээр Австралийн нэрийн өмнөөс 2000 оны Сиднейн Олимпод гар бөмбөгийн төрлөөр оролцож байжээ. Харин дараа нь Канберрагийн нэгэн талхны дэлгүүрт кофе хийж эхэлснээр түүний амьдралын чиглэл өөрчлөгджээ. Кофены амт, чанарт улам татагдах болсон Sestic гэрийнхээ гаражид кофены үр шарж, өөр өөр үр, боловсруулалт, амтыг туршиж эхэлсэн байна. Sestic тэмцээнмй үед 50 улсын өрсөлдөгчидтэй өрсөлдөж, АНУ-ын Charles Babinski, Канадын Ben Put нарын өмнө ялалт байгуулсан. Энэ нь түүний хувьд энэ ялалт зөвхөн хувийн амжилт биш, Канберрагийн кофены салбарыг дэлхийд таниулсан үйл явдал болжээ. Тэр тэмцээний дараагаас кофе үйлдвэрлэгчидтэй шууд хамтран ажиллаж, 100 гаруй тариаланчтай урт хугацааны харилцаа хөгжүүлэх Project Origin төслийг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр бариста гэдэг зөвхөн кофе хийдэг хүн биш, кофены үр тариалагч, боловсруулалт, шаргалтаас кофе хүртэлх бүх үйл явцыг ойлгодог мэргэжилтэн байж болохыг харуулсан төдийгүй ONA Coffee болон Project Origin Coffee компаниудын үүсгэн байгуулжээ.
2026 оны Дэлхийн Баристагийн Аварга шалгаруулах тэмцээн (World Barista Championship) Панамын Панама хотод болох World of Coffee Panama арга хэмжээний хүрээнд аравдугаар сарын 22-25-ны хооронд болно. Тэмцээн дүрмийн дагуу 15 минутын дотор дөрвөн эспрессо, дөрвөн сүүтэй кофе, дөрвөн signature beverage буюу өөрийн зохиосон тусгай ундаа бэлтгэнэ. Шүүгчид зөвхөн амтыг бус цэвэр ажиллагаа, бүтээлч байдал, техникийн ур чадвар, танилцуулга зэргийг үнэлдэг байна. Өөрөөр хэлбэл бариста “хамгийн гоё кофе хийх”-ээс гадна өөрийн гэсэн санаа, түүх, техникээрээ ялгарах шаардлагатай болж байна.
Ийнхүү бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон кофены цаана кофены үрийг бэлтгэсэн хүмүүсийн хөдөлмөрөөс эхлээд түүнийг зөв амт, чанартайгаар хэрэглэгчийн гарт хүргэх баристагийн ур чадвар, тэдний эерэг хандлага шингэж байдаг. Харин залуусын хувьд баристагийн ажил нь зөвхөн орлого олох цагийн ажил төдий биш хүнтэй харилцах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, мэргэжлийн ур чадвар эзэмших талбар болоод байна. Өглөөг аяга кофегоор эхлүүлдэг нэгэн байхад, тэр кофег бүтээж өдрөө эхлүүлдэг нөгөө нэгэн бий. Тиймээс дараагийн удаа кофе шоп орохдоо зөвхөн кофегоо гэлтгүй баристагийн хөдөлмөр, ур чадвар, инээмсэглэлийг ч анзаараарай.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг
Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй
Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов
Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой
Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна
I ангийн цахим бүртгэл энэ сарын 17-ноос эхэлнэ
Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, үндэсний эв нэгдэлд харшилсан М.Нарантуяа-Нара нарт хэзээ хариуцлага тооцох вэ?
Нефть импортлогч компаниуд татварын өртэй байсан ч дансыг нь битүүмжлэхгүй
I хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
ХЗДХ-ын сайд С.Амарсайхан: Авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авна
Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна
Ц.Будханд: Дүүгээ гараад ирнэ гэж итгэж хүлээсээр долоон сарын хугацаа өнгөрлөө
Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан наадмыг хойшлуулав
Монгол Улсад 162 вагон - 9720 тонн АИ-92 орж иржээ
Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ
Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
ЕБС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч манаачтайгаа бүлэглэн эзэмшлийнх нь дансаар заал, зогсоолын төлбөр ₮121.5 саяыг авчээ
ЗГ-ын зөвшөөрөлгүй бүх томилолтын санхүүжилтийг зогсоож, хурал, чуулганыг цахимаар хийнэ гэв
Монголчууд үйлдвэр байгуулахыг эсэргүүцдэг болтлоо тэнэгэрчихсэн гэж үү?
Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
COP17 хурлын үеэр 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
Наймдугаар сард хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү
Д.Батлут: “Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван нэр төрлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн
КOП-17 бага хуралд оролцохоор 5,000 орчим зочид төлөөлөгч манай улсад ирнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.