2111-р сар, 2026Бямба гараг

Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа

8 сар 6. 15:152 мин унших

Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр болж байна. 

Энэ үеэр татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ харилцаа хандлагын зөрчил гаргадаг асуудал ба хариуцлагын талаар НИТХ-ын Ардчилсан Намын бүлгийн төлөөлөгч Т.Батцогт хөндөж, асуулт асуув. 

​​​​​​​



Тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинг нь аваад сууж байгаа үйлчилгээ үзүүлэх нөхөд маань өөрсдийгөө хэрхэн ажиллаж буй үнэлгээгээ танилцуулж байна. Анх удаа танилцуулга ирсэн. 

Жилдээ ядаж нэг удаа төрийн байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх тайлан мэдээг ИТХ-аар хэлэлцэх нь зөв байх. Ингээгүйгээс болж хүндрэл үүсдэг.

Иргэдээс удаа дараа хандсан, олон жил тавьж байгаа ямар асуудлууд байна вэ, эдгээрийг эрэмбэлж харсан уу, эрэмбэлж харсан бол шийдвэрлэхийн тулд ямар ажлуудыг хийсэн бэ гэх мэт асуулт бий. 

Тайланд дурдсанаар иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлыг 97.8 хувиар шийдвэрлэсэн гэжээ. 2025-2026 онд нийт 64,611 өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 63,170 гомдлыг шийдсэн гэж байна. Хүний асуудлыг шийдвэрлэсэн бол эргээд тэр хэмжээгээр талархал байх ёстой. Хэрэв талархал нь байхгүй бол хувийн хэвшлүүдээс сайн жишээг нь авах ёстой.

Төрийн алба гэхээрээ л хариуцлагагүй муу байж болохгүй.

Жишээлбэл 11 төрлийн байгууллагыг хувьчлаад гаргажээ. Нийт төрийн байгууллагаас 77.1 хувийг эдгээр 11 байгууллагын өргөдөл санал эзэлсэн. 

Иргэдтэй харьцаж байгаа байгууллагын ажилтан албан хаагчидтай холбоотой гомдол. Жишээлбэл орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн байгууламж, авто замын салбарынхан, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт үйлчилгээтэй холбоотой байна. 

Гэвч эдгээр байгууллагын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, зөрчил гаргасан албан хаагчид ямар хариуцлага тооцсон тайлан алга" гэлээ. 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өгөхдөө "Хариуцлагыг чангатгах зэрэг бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тайлант хугацаанд 18 албан хаагчид хуулийн дагуу сахилгын шийтгэл, 157 албан хаагчид байгууллагын дотоод журмаар анхааруулга өгсөн. Үүнээс хоёр албан хаагчийг ажлаас халж, 16 албан хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.