2111-р сар, 2026Бямба гараг

С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна

8 сар 6. 16:542 мин унших

С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах Ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Уг хуралд Хууль, Зүй Дотоод Хэргийн сайд С.Амарсайхан, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль, цаазын шадар зөвлөх М.Чинбат, хотын дарга Б.Пүрэвдагва нарын хүмүүс оролцлоо.

Хууль зүйн сайд С.Амарсайхан тус хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Яг хэдэн иргэн, аж ахуйн нэгж хохирсон бэ гэдгийг нарийн тогтоогоод тэр хүмүүсийн хохирлыг барагдуулах талаас нь Ажлын хэсэг хамтарч ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд байгаа эд хөрөнгийн үнэлгээг ойрын хугацаанд хийгээд зах зээлийнх нь үнээр нээлттэй байдлаар дуудлага худалдаанд оруулах замаар иргэдийн хохирлыг барагдуулна.

Нийт хохирлын хэмжээ болон бусад зүйлсийг ойрын хугацаанд ангилж ялгаад Засгийн газарт танилцуулна. Мөн хохирсон иргэдийн дундаас төлөөлөл гаргаад Ажлын хэсгийн зүгээс бүх талын мэдээлэл солилцох боломжтой.

Цаашдаа ийм төрлийн залилангийн хэрэг гарахгүй байх ёстой. Үүний тулд Улсын бүртгэл дээр шинэ цахим системийг бий болгоно. Хэрвээ иргэн та байрны захиалга өгөх гэж байгаа бол эзэн нь хэн юм, аж ахуйн нэгж бол хувьцаа эзэмшигч нь хэн юм, барилгын санхүүгийн чадамж, туршлага, зөвшөөрөл нь бүрэн эсэх болон захиалгын дараа эрсдэлгүй гэх баталгаа нь юу вэ гэдгийг нэг систем дээрээс харах боломжтой. 

Бидэнд байгаа мэдээллээр шийдэгдээгүй хамгийн их удсан нь 10 жил болж байгаа хэрэг байна. Ийм байдлаар удаан үргэлжлүүлж болохгүй учраас шинэ системд бүгдийг нь бүртгээд хянаад эхэлбэл энэ төрлийн гэмт хэргийг эрс багасгана гэж үзэж байгаа. 

Мөн газар болон барилга өмчлөгчдийн маргаанаас үүдэлтэй иргэд хохирсон асуудал цөөнгүй бий. Миний газар дээр барилга барь гээд барилгаа барьчихсан хойно газрын өмчлөгч, барилга эзэмшигч хоорондоо үл ойлголцсон асуудал байна. Хоёр хүний маргааны ард 200, 300 хүн амьдралаараа хохирч байдаг. Энд яг хэн нь буруутай вэ, яаж шийдэх вэ гэдгийг Ажлын хэсгийн дараагийн хурлаар илүү тодорхой болгоно" гэв. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.