Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

2 цаг 19 минутын өмнө

Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

​​​​​​​

НИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо. Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа ““Чөлөөлье” аян нийслэлд ямар түвшинд явж байна, хаана гацаа үүсэж байна зэрэг асуудлыг судаллаа.

 

Хуулиар зохицуулагдсан 40 зөвшөөрөл байдаг. Үүнээс гадна иргэдэд хүндрэл, давхардал үүсгэж буй 152 бүртгэл байгаагийн 103-аас нь чөлөөлж байна. Тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

 

Хамгийн олон давтагдаж буй баримт бичиг нь галын аюулгүй байдлын дүгнэлт, хог тээврийн үндсэн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орчны 50 метрийн талбайн зураглал байна. Бичиг баримтын бүрдэл нь бүртгэлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шинж чанартай болгож байгаагаас хүндрэл үүсдэг. Тус давхардлаас нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлж байна” гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Эрэн хайж байна2 цаг 30 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.