Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ

2 цаг 13 минутын өмнө

Энэ оны эхний долдугаар сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5,202,315 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өсжээ. Үүнээс 709,503 зөрчил нь өнгөрсөн 7 дугаар сард шинээр бүртгэгдсэн байна.

Долдугаар сард бүртгэгдсэн зөрчлийн 88.4 хувь нь Нийслэлд, 11.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс 98.7 хувийг Цагдаагийн байгууллага, 0.07 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0,05 хувийг Гаалийн байгууллага, 0.02 хувийг Нийгмийн даатгал, 0.01 хувийг Татварын байгууллага, 0.2 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.7 хувийг газар дээр нь, 0.8 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан бол 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

2026 оны долоодугаар сард зөрчил үйлдсэн 670,187 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21 хувиар, 31,914 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь 17.8 хувиар тус тус буурчээ.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 77.9 хувь нь эрэгтэй, 22.1 хувь эмэгтэй, 28 хувь нь 36-45 насны хүмүүс байна. 


Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр нийтийн ашиг сонирхолд нийт 5,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 681,956 бүртгэгдсэн нь 20.3 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 10,414 бүртгэгдсэн нь 5.1 хувиар, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 2199 бүртгэгдсэн нь 26.4 хувиар, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 2,041 бүртгэгдсэн нь 34.7 хувиар, Хүний биед халдах зөрчил 763 бүртгэгдсэн нь 11.9 хувиар тус тус буурсан байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Эрэн хайж байна2 цаг 31 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.