2111-р сар, 2026Бямба гараг

Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой

8 сар 7. 14:062 мин унших

Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ) болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-аас 33 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, Улаанбаатар хотод 155 шатахуун түгээх станц, орон нутгийн 70 шатахуун станцад түгээлт хийсэн байгаа юм. Мөн шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа гэв.

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Ямар шатахуун түгээх станц дээр хэдэн машины оочер дугаарлалттай байна гэдэг мэдээллийг боловсруулж иргэдэд бодит мэдээлэл хүргэхээр ажиллаж байгаа. Олон цаг хугацаагаар үргэлжлэх асуудал биш, Монгол Улсад үүссэн нөхцөл байдал дээр шалтгаалж хэрэглэдэг ухаалаг систем болж хөгжинө. Ил тод нээлттэй системийг аюулгүйн нөөцөө зөв хуваарилах боломж үүсгэх байдлаар хөгжүүлж байгаа.

Аялал жуулчлалын сар эхэлсэнтэй холбоотой аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэдээс "олон өдрөөр хол замд явахад шатахуун түгээх станцууд 50 мянган төгрөгийн хязгаарлалтай өгч буй нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна" гэдэг зүйл ярьсан. 

Улаанбаатар хотоос гарахад өөрсдийн таних тэмдгийн хүрээгээр үйлчилгээнд хамрагдаад хязгаарлалтгүй аваад явах зохицуулалтыг салбарын яамтай хамтран зохицуулж байгаа. 

Зориулалтын зөөврийн саванд өгөхгүй байх шийдвэрийг зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа. Орон нутагт энэ шийдвэр үйлчлэхгүй. 

КОП-17 бага хурал болох гэж байгаатай холбоотой Байгаль орчны яамтай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн шуурхай штабын удирдлагаас тодорхой үүрэг даалгавар өгсөн. Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж жагсаалтын дагуу саадгүй шатахуунаар хангана" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.