ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг

59 минутын өмнө

ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг

Энэ сарын 7, 8-нд ихэнх нутгаар халалт үргэлжлэх ба энэ үеэр иргэдийн гол, ус бараадах хөдөлгөөн эрс нэмэгддэг тул цаг уурын байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

Иймд, иргэд гол, мөрөн нуурын ойролцоо аялж амрахдаа сонор, сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав. 

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна. Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Эрэн хайж байна6 цаг 36 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.