
Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн жилийн өмнөөс хохирсон иргэд төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад хандсаар байсан ч олигтой үр дүнгүй байсаар ирсэн. Эцэстээ энэ асуудал “орон сууцны залилан” хэмээх нэр томьёотой хүртэл болж нийгмийн үзэгдэл болтлоо газар авсан.
Тиймээс, төр оролцож зохицуулалт хийхээс аргагүйд хүрсэн юм. УИХ дээр л гэхэд Өргөдлийн байнгын хорооноос 2026 оны гуравдугаар сарын 13-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хот стандартын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар зэргийг оролцуулж “Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлт”-ийн талаар мэдээлэл сонссон.
Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдол санал хүсэлтэд дүн шинжилгээ хийхэд дийлэнх хувийг орон сууцны захиалгын залилангийн асуудал эзэлж байжээ.
Тиймээс, орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг дахин гарахаас сэргийлэх, эрх зүйн хүрээнд шийдэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж хяналт, хариуцлагыг чангатгах, нээлттэй мэдээллийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг зохицуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байсан. Уулзалтаар “Барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтай байх, хаягжилтыг тодорхой болгож, улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх, хөндлөнгийн хяналтын этгээдийн үүрэг оролцоо, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв нийтэд ил тод байх, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт, төрийн байгууллагуудын тус тусдаа байгаа мэдээллийн санг нэгтгэх, олон улсад туршигдаж үр дүнгээ өгч байгаа аргачлалыг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэх санал, санаачилга гаргасан байдаг. Тус Байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 20-ны хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг нээлттэй сонсож, хэлэлцсэн.
Хэлэлцүүлгийн үеэр орон сууцны залилангийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар Мөрдөн шалгах албаны дэд дарга, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр “Сүүлийн гурван жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн 39 665 тохиолдол бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэргийг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан” хэмээн танилцуулсан.
Ингээд орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулж хохирсон иргэн, хуулийн этгээд санал, хүсэлт, тайлбар, мэдээллийг сонсож, УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хянан шалгалтын цаглаварт тусгагдсан орон сууц захиалах худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоол гаргаж, уг асуудлыг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улмаар энэхүү орон сууцны захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны гуравдугаар сарын 19-нд ХЗДХЯ-нд болсон. Тухайн үед сайд Б.Энхбаяр “Орон сууцны залилан, луйвраас сэргийлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжилттайгаар бүртгэж, тус бүрээр хувийн хэрэг нээн бүртгэдэг болох бөгөөд иргэд тухайн сууц, талбайн мэдээллийг урьдчилан нягтлах боломж бүрдэнэ. Мөн барилгын бүртгэл, газрын мэдээлэл, хаягжилтын системийн уялдаа сайжирч, өмчлөх эрхийн баталгаа бэхжих, зах зээлийн ил тод байдал нэмэгдэх, маргаан буурах, барилгын компаниудын хариуцлага дээшлэх эрх зүйн орчин бүрдэнэ” гэж байв. Мөн энэ сарын 6-нд орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Засгийн газрын ажлын хэсэг хуралдсан юм. Хуралдаанаар хэрэгт холбогдсон этгээдийн нуугдмал хөрөнгийг олж тогтоон нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгүүдийг олж тогтоох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх ажиллагааг хийх, ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авах, Шүүх шинжилгээний ерөнхий газар, аудитын компаниуд, хөрөнгийн үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргуулах арга хэмжээ авах, Шүүхийн шийдвэр дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэх, дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үүрэг болгосон байна.
Эндээс үзэхэд, орон сууцны залиланд өртөж хохирохгүй байх хамгийн наад захын болгоомжлол нь сонирхсон орон сууцаа хуулийн дагуу баригдаж байна уу үгүй юу гэдэг нягтлах хэрэгтэй юм. Тэгээгүйгээс төр анхаараад эхэлсэн ч иргэд өөрсдөө сэрэмж алдав ийм хэргийн тоог нэмэх эрсдэл байгаа юм.
Тиймээс бид ийм эрсдэл үүсгэж болзошгүй тодорхой нэгэн кэйсийг хүргэж сэрэмжлүүлж байна. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, 1А хороолол хаяг дээр “Дизель прогресс” ХХК-ийн захиалгаар үйлчилгээ бүхий А, В блоктой орон сууцны барилга баригджээ. Тус компани “Будда вилла” орон сууцны хоёр блок барилгаа босгож хэдийнэ худалдаад эхэлжээ. Өдгөө “Манай орон сууцнаас цөөхөн байр үлдлээ шүү” гэх сурталчилгаа цахим сүлжээгээр явсаар байгаа юм. Гэтэл уг орон сууцны барилгатай холбоотой газрын маргаан гараад байна. Учир нь, тус “Будда вилла” орон сууцны барилга нь баригдаж эхлээд байсан “Ай ти жи эм” ХХК-ийн “Парк вью” хэмээх томоохон хотхоны дунд баригджээ. Хамгийн асуудалтай нь “Дизель прогресс” ХХК нь эзэмшиж байгаа газраа дүүргэж барилгаа барьсан байна. Нэгэнт өөрийн эзэмшлийн газар дээр барилгаа дүүртэл барьсан учраас ногоон байгууламж, явган хүний зам, тоглоомын талбай, оршин суугчдын автомашины зогсоолыг барих газар байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хотхон, хорооллын нийт газрын 60 хувьд барилга байгууламж, 40 хувьд ногоон байгууламж болон явган хүний зам, тоглоомын талбай төлөвлөх хуулийг “Дизель прогресс” ХХК зөрчсөн. Харин тус компанийнхан энэ байдлаас гарахын тулд тус газарт өмнө баригдаж эхэлсэн “Ай ти жи эм” ХХК-ийн “Парк вью” хотхоны эзэмшлийн газрыг хашаалж байгаад автомашины зогсоол, ногоон байгууламж зэргээ хүчээр барьжээ. Хуулийн дагуу эзэмшиж байгаа компани хамгаалалтын хашаа барьсан ч “Дизель прогресс” ХХК-ийнхан хашааг нь эвдэн нурааж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн байна. Тиймээс тус газрыг эзэмшигч “Ай ти жи эм” ХХК-иас энэ асуудлыг шалгуулахаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандсан байгаа юм. Гэтэл цагдаагийн дэслэгч А нь ажиллагаа хийгээгүй, мэдүүлэг нөгөө газраас аваагүй байж хэрэг үүсгэхээс татгалжээ. Ингэхдээ хэргийг хааснаа “Ай ти жи эм” ХХК-д мэдэгдэлгүй гомдол гаргах хугацааг тулгасан зэрэг ноцтой үйлдлүүд ч гараад байна.
Энэ нь ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, цаашлаад АТГ ч шалгах хэмжээний ноцтой асуудал болж буй бололтой.
Өөрөөр хэлбэл, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны захиалагчид хоёр зүйлээс болгоомжлох тодорхой нөхцөл үүсээд байна. Нэгдүгээрт, тус компани Монгол Улсын барилгын стандант, норм хууль Уг нь Монгол Улсын барилгын нормоор орон сууцны хорооллын задгай талбайн тодорхой хувийг заавал ногоон байгууламж байхаар хуульчилсныг зөрчсөн. Гэтэл энэ нь хот байгуулалтын стандарт, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд маш чухал харьцаа байдаг. Үүнийг шийдэхдээ бусдын эзэмшил газарт ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг шийдсэнээр хууль эрх зүйн маргаан үүсгэсэн. Нөгөөтэйгүүр, “Дизель прогресс” ХХК тус газрыг хууль зөрчсөн, тодорхойгүй байдлаар эзэмшсэн байж болзошгүй асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Ер нь бол, ийм асуудалтай орон сууцыг Улсын комисс хүлээж авах хуулийн ямар ч гарцгүй, боломжгүй юм. Тиймээс, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла”-гаас орон сууц захиалж, худалдан авсан хүмүүс орон сууц эзэмших эрхийн бичиг буюу ордероо авч чадахгүйд хүрэх вий. Ийм наад захын эрсдэл үүсээд байна.
Үргэлжлэл бий.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ

Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг

Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Эрэн хайж байна
С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ
Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа
Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов
Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг
Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой
Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.