-Хомсдлын эсрэг “вакцин” болох нөөцийн савыг нэмэгдүүлэх зорилтоо төсвийн тодотголоор үргэлжлүүлэхээ Сангийн сайд амлалаа-

“Шатахууны сав л ярилаа” гээд Ерөнхий сайдыг загнаад байна. Нөөц бүрдүүлэх тухай ярихаар л “нөөцлөх сав байхгүй” гээд гараа алдлаад сууж байсан өмнөх Засгийн газруудын алдааг засаж буй нь энэ. Шатахууны хомсдлын эрсдлээс чөлөөлөх гарах цор ганц “вакцин” болох нөөцийн савыг бэлтгэх зээлийн санхүүжилтийн арга хэмжээг Ерөнхий сайд, Сангийн сайд нар бодлогын арга хэмжээгээ УИХ-аар батлуулсан. ААН-үүдэд 9 хувийн хүүтэй зээл олгож, дотац эдлүүлснээр улсын хэмжээнд нөөцийн савтай болж эхэллээ. Зээл авсан ААН-үүд нөөцийн савыг хэрхэн бэлтгэж буйг үзэхээр очлоо. “Өнгөрсөн 30 жил” гэж эмороод яахав. Сүүлийн зургаан жилд засагласан Засгийн газарт “ингээд л хийчихгүй дээ” гэж иргэний хувьд гомдох сэтгэл төрдөг юм байна.
Газрын тос үйлдвэрлэдэг орнуудын хувьд түүхийгээр нь хадгалж нөөц бүрдүүлдэг. Манайх шиг үйлдвэргүй, гаднаас худалдаж авдаг улсын хувьд бэлэн бүтээгдэхүүн хадгалдаг.
Автобензинийг 3-6 сар, дизель түлш л гэхэд ойролцоогоор 6-9 сарын хооронд дахин шинэчилж байхгүй бол тунадас үүсэж чанарт нөлөөлдөг. Олон улсад хэрэглээ болон хангамжийн найдвартай байдлаасаа хамаарч нөөц хадгалах хоног харилцан адилгүй байдаг. Олон улсын эрчим хүчний агентлагаас 100 хувь импортын хамааралтай улсад 60-90 хоногийн нөөц хадгалахыг зөвлөдөг.
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор шатахууны нөөцийг гамшгийн нөөц, улсын нөөц, компанийн нөөц гэсэн төрлүүдэд ангилдаг. Газрын тосны компаниудад сүүлийн жилүүдэд нөөцийн савны багтаамжаа өргөтгөх чадамжгүй байсан учраас улсын болон гамшгийн нөөцүүдийг хадгалах боломж бага байдаг. Төрөөс ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлээд байвал дээрх гурван төрлийн нөөцийг хуулийн дагуу болон хэрэгцээний хэрээр бариад байх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Ингээд нөөцийн сав барих их ажлын эхлэл болсон хоёр жишээг дурдаж, хаана очиж юу үзсэнээ өгүүлье.
9% дотац эдэлснээр гурван жилд барихаар төлөвлөсөн төслөө нэг жилд дуусгачихлаа
Эхлээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн цаахна байдаг “Сан Петролиум” компанийн 16000 м.кубын багтаамжтай буюу 14.5 мянган тонн бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай нөөцийн савыг үзлээ. “Сан Петролиум” ХХК нь 2019 онд байгуулагдсан, 1000 м.куб-ын хоёр савтай, 1500 м.куб-ын хоёр савыг түрээсээр ашигладаг байсан. 2000 м.куб-ын хоёр сав буюу 8000 м.куб-ын савыг 2025 онд барьж байгуулаад үлдсэн 8000 м.куб-ын савыг барихдаа Төрөөс баримталж буй бодлогын хүрээнд арилжааны банкнаас жилийн 9 хувийн хүүтэйгээр 10 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авсан. Анх гурван жилийн хугацаанд барина гэж төлөвлөсөн байсан. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар энэ сард дуусгаж ашиглалтад оруулчихна. Тэгэхээр эднийд хадгалсан 14.5 мянган тонн АИ-92 шатахуунаар Улаанбаатар хотын 13 хоногийн нөөцийг хадгалах боломж нэмэгдэж байгаа юм. Ийм маягаар 6 бүс, 22 байршилд нөөцийн сав байгуулж энэ ондоо багтаад улсын шатахуун хадгалах хүчин чадлыг 45 хоног болгож нэмэгдүүлнэ. Ирэх оны 8-р сар гэхэд 60 хоног болгож нэмэгдүүлнэ. Нийт 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож дотацийг төсөвт тусгаад явахаар болсон. Тэгэхээр төр 100 хувь хөрөнгө оруулалт хийхгүйгээр, тухайн ААН-д дотац өгч нөөцийн саваа нэмэгдүүлээд явах бүрэн боломжтойг энэ жишээ харууллаа.
Монголын хамгийн том нөөцийн савтай танилцлаа
Дараагийнх нь “Шунхлай” ХХК-ийн нөөцийн савны төсөл байлаа. СХД-ийн 21 дүгээр хороо, Салхит өртөөний орчимд байрлах энэхүү агуулах нь 2 км өргөн царигийн төмөр зам, 1.5 км шороон замаар нийтийн дэд бүтцийн сүлжээнд холбогдсон. Нийт 98 мянган метр.куб буюу Монголын хамгийн том агуулах юм байна. Зураг төслийг нь гаргахаас эхлээд аюулгүй, байгаль орчинд ээлтэй, технологийн найдвартай байдал гэхчлэн бүх талаар өндөр үзүүлэлттэй байгууламж барихаар төлөвлөсөн аж.
Тус бүр нь 14 мянган м.куб-ын багтаамжтай 7 ширхэг савтай, төмөр зам дээр буулгах хүчин чадал нь нэг удаад 40 вагон, хоногт 80-350 вагон буюу тонноор илэрхийлбэл 15-16 мянган тонн шатахуун хүлээж авах хүчин чадалтай. Авто ачихын хэсгээр ШТС-ууд руу хоногт 5000 тонныг ачиж хүргэх бүрэн боломжтой. Мөн төмөр замаасаа буцаагаад агуулахаас агуулахын хооронд нэг дор 20 вагонд, хоногтоо 100 вагонд ачих хүчин чадалтай гэж байгаа юм.
Аварга эд байна. Өргөн нь 36 метр, өндөр нь 14 метр. Багтаамж нэг сав нь 14 мянган куб.метр. Долоон ийм аварга сав бий гээд бодохоор нийт 100-аад мянган м.куб багтаамжтай нөөцийн савны газар барьж байна даа. Аваргынхаа хэрээр авсан зээлийнх нь хэмжээ ч аварга.
Нийт 151.2 тэрбум төгрөгийг жилийн 9 хувийн хөнгөлөлттэй авч хариуцлагын гэрээ байгуулсан. Өмнөх төслийн нөөцийн савын нийт хэмжээ нь эдний нэг л саванд багтана гээд бод доо. Тун ч шинэлэг, инновацлаг, технологи сайтай юм. Наад зах нь Засгийн газраас хэрэгжүүлж буй нөөцийн хяналт, удирдлагын автоматжуулсан системд холбосноор тус агуулахын удирдлага хяналтын хэсгээс хүлээж авч байгаа вагоны тоо, хадгалж буй газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ, ачилтын тоо, төв компаниас ирсэн түгээлтийн захиалгыг харж болдог аж.
Нөөцийн савнуудын “эх баригч” юу хэлэв?
Нөөцийн савнуудын “эх баригч” гэж хэлж болохуйц “MBI consalting” компанийн гүйцэтгэх захирал Д.Гансүхээс “Эднийх үнэхээр Монголын хамгийн том нөөцийн сав мөн үү” гэж лавлахад “Манай компани 2000 онд байгуулагдаад 26 дахь жилдээ ажиллаж байна. Боловсруулсан зураг төслийн тоо гэвэл 400 давна. Барьсан агуулах гэвэл 60-аад тооных бий. Улсын хэмжээнд 70 мянга орчим куб.метр сав сүүлийн 20 орчим жилд барьсан. Компани тус бүрийн нөөцийн багтаамж нууц байдаг. Одоогоор Монголд байгаа хамгийн том багтаамжтай нэг компанийн агуулахаас хоёр дахин том агуулахыг барьж байна даа” гэж бахархангуй хэлж байв.
Дээрх долоон саванд дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг агуулахаар зэхжээ. Үүнд гурав нь энгийн дизель түлш, нэг нь евро дизель түлш, хоёр энгийн 92, нэг евро шатахуун гэж төрөлжүүлж хадгалах зориулалттай сав юм. Нефтийн сав гэдэг өөрийн онцгой норм, дүрэмтэй, техникийн стандарттай. Газар зүйн байрлал хамгийн чухал байдаг аж.
Тухайлбал, Шунхлайгийн энэхүү нөөцийн агуулахын хувьд дээрх шаардлагуудад нийцсэн. Төмөр зам, авто замтай холбогдох байдал, тухайн талбайдаа аль болох их хэмжээний олон сав барихыг чухалчилж 70 мянган куб.метр барих газар дээр 98 мянган куб.метр багтаамжтай сав байршуулж чаджээ.
Галын аюулаас бүрэн урьдчилан сэргийлж чадсан, газрын тосны бүтээгдэхүүн гоожиж нэвчихгүйгээр байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөлгүй байлгах, хүн ам, мал амьтны эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх талаасаа маш өндөр шаардлага тавигддаг. Тэр хэрээрээ хөрөнгө оруулалтын хэмжээ ихээр шаардагддаг.
Рашаантаас салбарласан төмөр замтай. ОХУ-аас вагон шууд нөөцийн сав руу ирнэ. Тэндээс цистернд ачаад хэрэгцээт газруудад хүргэнэ. Багахангайн салбар төмөр зам одоо л хэрэг болох нь. Газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт аюултай ачаанд тооцогддог учраас хүн ам олноор суурьшдаг хот суурин газарт гол төмөр замаар тээвэрлэхээс боломжтой бол татгалзмаар л байгаа юм. Тиймээс Рашаант, Багахангайд хүргээд аймгуудаас ирээд заавал хотын төв рүү орохгүй шатахуунаа аваад буцах боломж бүрдэж байна.
Нөөцийн сав барихад учир бий
Эдгээр агуулахыг хараад ААН-үүд есөн хувийн хүүтэй зээл аваад, төрөөс өгөх дотацийг ашиглаад хэн хүнгүй л шатахууны нөөцийн сав барьдаг болох тухай бодож болох юм. Гэвч нөөцийн сав барихад учир бий. Зээл авч чадсан нь бариад байна гэсэн үг биш. Агуулах шинээр барих, эсвэл өргөтгөх гэхээр тохиромжтой газар байршил ховор гэдгийг нарийн мэргэжлийн зөвлөх инженерүүд маань хэлж байна. Дэд бүтэц барьсан, төвийн хэрэглээндээ ойр байх нь чухал. Тиймээс агуулахын төлөвлөлт, техник технологио сайжруулж, олон улсын шилдэг стандарт нормыг хэрэгжүүлж чадвал ААН-үүд боломжийн сайн зураг төслөөр, аюулгүй, ашигтай төлөвлөж, нөөцийн сав барих бизнест хөл тавих боломжтой юм байна гэж харагдлаа.
Зөвхөн нөөцийн сав л үзэх, үзсэнээ бичих гэж явсан болохоор улс төрийн шинжтэй зарим асуудлыг энэ удаад хойш тавья. Тодруулбал, шатахууны үнийг хэзээ чөлөөлөх, яагаад өнөөдөр чөлөөлж болохгүй байгаа тухайд энэхүү зээлийг олгосноор улс орны төсөв санхүүд юу өөрчлөгдөх, ямар зорилт тавьж хэрхэн үр дүнд хүрэх тухай дэлгэрэнгүй өгүүлнэ.
Мөн өмнөх Засгийн газрууд яагаад нөөцийн сав байгуулах талаар ажиллаагүй талаар гол гогдсон шүүмжлэлүүд төрж буй хэдий ч эхлээд өчигдрийг биш өнөөдрийн, маргаашийн тухай бичих нь оновчтой болов уу. Тэр тусмаа маргааш Дорноговь аймаг дахь Газрын тосны үйлдвэрээ нүдээр харж, гараар барьж, та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэе.
нийтлэлч У.Оргилмаа


Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноов
Улаанбуудайн үнэ нэмэгдэхийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар МАН-ын гишүүн С.Түмэнгэрэл урьдчилан мэдэж байсан уу?
Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ
Монгол, Буриадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
ТОДРУУЛГА: Хүүхэд хүчиндсэн гэх хэргийг хаасан шийдвэрийг дүүргийн Ерөнхий прокурор хянаж байна
Ө.Шижир: Яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ?
"Oli Max": Яагаад өөрөө зөөх ёстой гэж. Монголын овортой хүнд бараа худалдан авах хэв маягийг хэрхэн өөрчилж байна вэ?
Монгол–Оросын уулзалтаас түлш, төмөр зам, эрчим хүчний “том шийдлүүд” хүлээгдэж байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ
“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...
Ерөнхий сайд Н.Учрал: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч
Маргаашаас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Цагдаагийн алба хаагчийн нэр, зураг ашиглан гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв
Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж, зөвхөн ТӨСВИЙН ТОДОТГОЛ-ыг хэлэлцэнэ
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд ял онооно
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ
ТАНИЛЦ: Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?
ТАНИЛЦ: 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл энэ сарын 3-нд эхэлнэ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 37,926 хүүхэд суралцахаар элсэв
Гачууртад 1962 онд баригдсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ
Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.