Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА

1 цаг 9 минутын өмнө

Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрөөр цахим орчинд тархаад байсан билээ.

Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад Н.Түвшинбаяраас албан ёсоор ямар нэгэн захидал ирээгүй бөгөөд Ерөнхийлөгч түүнийг уучлах гэж байгаа гэх мэдээлэл ташаа болохыг тайлбарлажээ.

Түүний хувьд 2022 оны зургаадугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонсон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр багын найз, Улсын начин Э.Энхбатын биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан юм. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 10 минутын өмнө
Эмгэнэл8 сар 9. 23:20
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.