2111-р сар, 2026Бямба гараг

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

8 сар 11. 9:062 мин унших

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ”

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаарал татсан асуулт болоод байна.

Уг сонгуулийн хуанлийн дагуух албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй болохоор УИХ-д суудалтай намуудаас аль нь ч нэр дэвшигчээ ил болгоогүй байгаа юм. Гэхдээ МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН дор бүрнээ нэр дэвшигч дээрээ дотоод “яриа хөөрөө”-тэй байна. Ингээд дуншиж байтал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Алтандорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Ерөнхийлөгчид нэр дэвших санал ирвэл нэр татгалзахгүй, өрсөлдөнө” гээд мэдэгдчихлээ. Гэхдээ тэрээр УИХ-д суудатай таван намын алиас нь нэр дэвшихээ хэлсэнгүй үлдээв. МАН-ын хувьд горилогч нь багталцахгүй болсон. Г.Занданшатараас эхлээд С.Бямбацогт, Б.Жавхлан, Я.Содбаатар гээд 70-аад оныхон нь бараг тэр чигтээ дэвших бололцоотой “эрийн цээ”-нд хүрсэн. АН ч ялгаагүй, нэр дэвших хүсэлтэй улстөрч олонтой. Лу.Гантөмөр, Б.Пүрэвдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин зэрэг эв нь таарвал “Үгүй” гэхгүй улстөрчидтэй. Тэр бүү хэл, судалгаа болгоноор илт “ялаад” байдаг Н.Алтанхуяг гэдэг гишүүн тус намд бий. Үндэсний эвсэл бол Н.Номтойбаярын халаас, ширээ хоёрын нэгээс нэр дэвшигчийнх нь нэр гарч ирнэ. ИЗНН болохоор Б.Батбаатар өөрөө “Нэр дэвшинэ” гэчихсэн. Үгүй бол АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү зэрэг хуучны кадрууд нэр дэвших боломжтой. Тэгэхээр Т.Ганболд аль намаас нэр дэвших вэ. ХҮН намаас уу. Тэгэх магадлалтай юм байна. Учир нь Т.Ганболд 2008 онд МАН /МАХН/-д элссэн. Харин 2015 онд тус намаас гарч ХҮН намд элсэж байжээ. Улмаар 2016 онд ХҮН намын дарга болсон.

Гэвч 2020 он гэхэд ХҮН намаасаа гарч Монголын Үндэсний Сэргэн Мандалт гэдэг нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлж байжээ. Гэхдээ тухайн намыг Дээд шүүх бүртгээгүй байна. Тиймээс Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байж мэдэхээр байна. Аль эсвэл, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг олны анхааралд оруулж, хөдөлгөх -улс төрийн чулуу- болж байж мададгүй гэнэ.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.