
Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч зэгсэн халж мэдэхээр байна. Учир нь, улс төрийн намууд, тэр дундаа МАН, АН-ын гишүүд хөдөө гадаа, хотын ойр хавьд байн байн томоохон уулзалтуудыг хийж байгаа юм.
Тэдгээр уулзалтаар, энэ намрын улс төр, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль хоёрын талаар ихээхэн яригдаж байгааг эх сурвалжууд онцолсоор байна. Ерөнхийдөө, улс төрийн намууд, улс төрийн бүлэг фракц бүр намрын чуулганаар эхлэх улс төрд зориулсан “зэвсэг” бэлдэцгээж байгаа бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн зарим нэр бүхий гишүүн ийм зорилго бүхий нэгэн сонсголыг зохион байгуулахаар гарын үсэг цуглуулаад эхэлжээ.
Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг дээр шүүгч нар яагаад тусгай санал гаргаж, прокурорууд тэр дагуу нь сулласан тухай бичиг баримтуудад нотлон шинжлэх сонсгол хийх санаачилга гарчээ. “Шүүгчийн тусгай санал, прокурорын саналаар С.Баярцогтыг цагаатгасан нь улс төрийн нөлөөтэй байж болзошгүй ба хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийг зөрчсөн” гэж уг санаачилгыг гаргасан УИХ-ын гишүүд үзэж байгаа юм байна.
Сануулахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийтгэсэн. С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт дөрвөн жил найман сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын таван хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны тавдугаар сарын 19-нд хянан хэлэлцсэн. Ингээд С.Баярцогтын нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. С.Баярцогтод холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, дээрх шийдвэрийг гаргасан байдаг.
Харин Дээд шүүхийн дээрх хуралдааны үеэр тус шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар “С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргажээ. Хоёр шүүгчийн тусгай саналын дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим дахин бүрэлдэхүүнээрээ 2021 оны долдугаар сарын 19-нд хуралдаж, С.Баярцогт нарын нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгов.
Ингээд түүний хэргийг тусгаарлаад, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзсэн байдаг.
Цаашлаад, АТГ-аас С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ 2022 оны зургадугаар сарын 10-нд НПГ-т хүргүүлэв. Улмаар НПГ-аас 2022 оны зургадугаар сарын 13-нд С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан байдаг.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 150 (7892)


Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноов
Улаанбуудайн үнэ нэмэгдэхийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар МАН-ын гишүүн С.Түмэнгэрэл урьдчилан мэдэж байсан уу?
Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ
Монгол, Буриадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
ТОДРУУЛГА: Хүүхэд хүчиндсэн гэх хэргийг хаасан шийдвэрийг дүүргийн Ерөнхий прокурор хянаж байна
Ө.Шижир: Яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ?
"Oli Max": Яагаад өөрөө зөөх ёстой гэж. Монголын овортой хүнд бараа худалдан авах хэв маягийг хэрхэн өөрчилж байна вэ?
Монгол–Оросын уулзалтаас түлш, төмөр зам, эрчим хүчний “том шийдлүүд” хүлээгдэж байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ
“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...
Ерөнхий сайд Н.Учрал: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч
Маргаашаас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Цагдаагийн алба хаагчийн нэр, зураг ашиглан гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв
Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж, зөвхөн ТӨСВИЙН ТОДОТГОЛ-ыг хэлэлцэнэ
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд ял онооно
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ
ТАНИЛЦ: Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?
ТАНИЛЦ: 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл энэ сарын 3-нд эхэлнэ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 37,926 хүүхэд суралцахаар элсэв
Гачууртад 1962 онд баригдсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ
Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.