ГЕГ: Шүүхээс шийдвэр нь гарсан 22 албан хаагчийн эрхийг түдгэлзүүлсэн

1 цаг 37 минутын өмнө

Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас сүүлийн үед илрүүлсэн хэрэг, зөрчил болон албан хаагчдын сахилга хариуцлагад авсан арга хэмжээний талаар мэдээллээ. 

ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар "Дотооддоо албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Энэ оны эхний долоон сард гаалийн улсын 97 байцаагчид сахилгын арга хэмжээ авсан. Албан тушаал, зэрэг дэв харгалзахгүйгээр сахилгын арга хэмжээ авлаа.

Зургаан албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тул арга хэмжээг авсан. Мөн хууль хяналт байгууллага, шүүхээс шийдвэр нь гарсан 22 албан хаагчийн эрхийг түдгэлзүүлсэн. 

Гаалийн зөрчил, бусад хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг мэдэж байгаа бол гаалийн байгууллагатай хамтарч ажиллаарай. 1800-1281 тусгай дугаарт холбогдон шуурхай мэдээлэх боломжтой" хэмээн ярилаа.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.