
COP17 Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан өнөөдөр /2026.08.14/ мэдээлэл өглөө.
Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны инстутын ерөнхий инженер КОП17-ийн Ногоон бүсийг хариуцсан дэд хорооны нарийн бичиг н.Лхагвасүрэн: Нийслэлээс “Ногоон бүс” буюу үндэсний оролцогчдод үнэ төлбөргүй үйлчлэх талбайг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийт долоон барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн. Тухайлбал, 4000 метр квадрат талбай бүхий дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн танхимуудыг байгуулж байна. Нийт 39 аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөрийг танилцуулахаар төлөвлөсөн. Мөн 1500 метр квадрат талбай бүхий шинжлэх ухааны павильонд хоёр том хурлын заал болон олон нийтийн зориулалттай талбайг байгуулсан. Энд байгаль орчны чиглэлээр ажилладаг судлаачид, иргэд илтгэл тавих боломжтой.
Түүнчлэн 1700 метр квадрат талбай бүхий үзэсгэлэнгийн павильонууд бий. Эдгээрт иргэний нийгмийн байгууллага, яам, агентлагуудаас байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулна. Харин энэ урт барилга нь ажилчдын хооллох хэсэг болон “Ногоон бүс”-д зохион байгуулагдах урлагийн үйл ажиллагаанд оролцох ажилчдын хувцас солих зэрэг техникийн зориулалттай.
Төлөвлөлтийн бүсийн энэ дугуй байгууламжид гол тайз байрлаж байгаа. Хурлын 12 хоногийн хугацаанд энд урлагийн тоглолт болон илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.
Энэ гурван гэрт Монгол Улсын биет болон биет бус соёлыг танилцуулах үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Мөн COP17-ыг тохиолдуулан байгаль орчин болон бусад чиглэлээр бүтээсэн кинонуудыг толилуулах төлөвлөгөөтэй. Зүүн талын гэрт киноны нээлтүүд зохион байгуулагдана.
COP17 Үндэсний хорооны ажлын албаны ногоон бүсийн хөтөлбөр хариуцсан ахлах шинжээч Г.Эрдэнэцолмон: Цэнхэр бүс бол хаалттай бүс буюу талуудын бага хурал, үндсэн гэрээ хэлэлцээрүүд явагдах хэсэг. Одоогоор тус бүсэд 7000 гаруй оролцогч оролцох төлөвтэй байна. Харин Ногоон бүс нь иргэдэд зориулсан нээлттэй талбай. Одоогоор 481 арга хэмжээний хөтөлбөр гарч, 42 мянган хүн оролцохоор төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, Ногоон бүсийн ачаалал Цэнхэр бүсийнхээс тав дахин их байна.
Ногоон бүс Монгол Улсын иргэн бүрт нээлттэй. Иргэд веб сайтаар урьдчилан бүртгүүлэх боломжтой. Мөн газар дээр нь ирээд иргэний үнэмлэх болон E-Mongolia-аар бүртгүүлж, нэвтрэх боломжтой. QR кодоор дамжуулан арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцаж болно. Одоогийн байдлаар хөтөлбөрт 180 төсөл, 110 хэлэлцүүлэг, 1500 орчим илтгэл, мэдээлэл багтаад байна.
Ногоон бүсийн хүрээнд Монгол Улсын уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулахад онцгой анхаарч байгаа. Монголын түүх, соёл, өв уламжлал, байгалийн болон соёлын биет, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үзэсгэлэнгүүд гарна.
Мөн Ногоон бүсэд өдөр бүр соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдана. Сэдэвчилсэн арга хэмжээний хүрээнд урлагийн тоглолтуудын бэлтгэл ажил дуусаж байна. Түүнчлэн 21 аймгийн шилдэг туршлагуудыг танилцуулна. Орон нутгаас ирсэн малчдын дуу хоолойг сонсох нээлттэй талбарыг ч бүрдүүлж байгаа.
Мөн олон улсын гурван, дотоодын гурван кино буюу нийт зургаан киноны нээлт болно. Киноны гэрт байгаль орчин болон бусад чиглэлээр бэлтгэсэн олон сонирхолтой бүтээл, нэвтрүүлгийг толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл энэ сарын 3-нд эхэлнэ
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноов
Маргаашаас ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй гэсэн шийдвэр хэрэгжиж эхэлнэ
Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Улаанбуудайн үнэ нэмэгдэхийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар МАН-ын гишүүн С.Түмэнгэрэл урьдчилан мэдэж байсан уу?
Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ
Монгол, Буриадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
ТОДРУУЛГА: Хүүхэд хүчиндсэн гэх хэргийг хаасан шийдвэрийг дүүргийн Ерөнхий прокурор хянаж байна
Ө.Шижир: Яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ?
"Oli Max": Яагаад өөрөө зөөх ёстой гэж. Монголын овортой хүнд бараа худалдан авах хэв маягийг хэрхэн өөрчилж байна вэ?
Монгол–Оросын уулзалтаас түлш, төмөр зам, эрчим хүчний “том шийдлүүд” хүлээгдэж байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ
“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...
Ерөнхий сайд Н.Учрал: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч
Маргаашаас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Цагдаагийн алба хаагчийн нэр, зураг ашиглан гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв
Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж, зөвхөн ТӨСВИЙН ТОДОТГОЛ-ыг хэлэлцэнэ
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд ял онооно
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ
ТАНИЛЦ: Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?
ТАНИЛЦ: 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 37,926 хүүхэд суралцахаар элсэв
Гачууртад 1962 онд баригдсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ
Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.