2111-р сар, 2026Бямба гараг

ТАНИЛЦ: Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгч нарын хэн нь, хэн бэ?

8 сар 14. 20:503 мин унших

Ардчилсан залуучуудын холбоо маргааш буюу 2026.08.15-ны өдөр Өвөрхангай аймагт хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

Тус холбооны Ерөнхийлөгчид  гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан билээ. Тодруулбал,

1. Энхтөр овогтой Галбадрал

2. Саруулсайхан овогтой Цэнгүүн

3. Дарьсүхбаатар овогтой Билгүүдэй нар нэр дэвшиж буй.

Нэр дэвшигчид холбооны цаашдын бодлого, зорилго, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ Үндэсний чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.

Тэгвэл тэдний хэн нь хэн бэ? гэдгийг "ТАНИЛЦ" булангаараа онцлон хүргэж байна.

Энхтөрийн Галбадралын энэ удаагийн сонгуулийн амлалт нь "Тогтвортой бодлого, 21 аймгийн засаглал". 

Түүнийг олон нийт нэр дэвшигч нарынхаа хамгийн ахмад нь буюу буурь суурьтай нь хэмээж ам сайтай байгаа нь ажиглагдав. Тэр англи, орос хэл эзэмшсэн бөгөөд Эдийн засгийн аюулгүй байдал судлалын магистр.

  • Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх
  • Багахангай дүүргийн АН-ын дарга
  • АН-ын дарга зөвлөх, ажлын албаны дарга
  • Төрийн өмчит “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал,
  • “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал,
  • Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул зэрэг алба хашиж байсан гэдгээрээ нөгөө хоёроосоо ажлын туршлага зузаан. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийн сонгуулийн амлалт нь "Хууль санаачлага" онцолж буй нэгэн. Түүнийг залуу үеийн төлөөлөл гэдэг ч парламентын 2024 оны сонгуульд АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж гишүүн болсон. Хэрэв тэр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулвал, УИХ-ын 2028 оны сонгуульд залуусын төлөөлөл болон дахин жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлал өндөр. Нэг талаар түүнд АН-ын дарга асан Л.Гантөмөр том дэмжлэг үзүүлсэн гэдэг. Нөгөө талаар түүний аав С.Саруулсайханы хөрөнгө, нөлөө орсон ч гэдэг. Ямартай ч сонгуулийн үеэр МАН-ын дарга, сайд нарын пи-ар, эрх баригчдын олон нийтийн сүлжээнд явуулж ирсэн компанит ажилд зүтгэдэг цэргүүдийн нэг байсан нь ил болж байлаа. Тэр С.Бямбацогтын бэр болж буй нь олныг ихээхэн гайхашруулаад амжсан. УИХ-ын гишүүдийн хамгийн залуу нь гэгддэг "хөөрхөн"  С.Цэнгүүн өдгөө намынхаа даргыг хаа ч явсан цугтаа дагаж явдаг болсон. 

Англи, Герман хэл эзэмшсэн түүний улс төрийн карьер нь нимгэн. Ажлын туршлагын хувьд аавынхаа үүсгэн байгуулсан “Атмор” ХХК-ийн маркетингийн менежерээс ТУЗ-ийн дарга хүртэл ажиллаад л гишүүн болчихсон.

  • 2023 оноос Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, 
  • 2024 оноос Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга

Дарьсүхбаатарын Билгүүдэй энэ удаагийн сонгуулийн амлалт нь "Залуучуудын гарах цаг болсон" тэднийг дэмжинэ.

Түүний гол давуу тал нь ардчиллын анхдагчдын нэг гэгддэг Д.Сүхбаатарын хүү. Тэрээр овгоо аав болон өвөөгийнхөө нэрний нийлбэр Дарьсүхбаатар хэмээн бичдэг нь ардчилалд тод данстай нэгэн гэдгээ харуулж буй гэдгээ онцолдог нэгэн хэмээгддэг. Тэрээр Англи хэл эзэмшжээ.

  • УИХ-ын гишүүний зөвлөх,
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх,
  • Яаманд хэлтсийн дарга,
  • Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Үндэсний зөвлөх,
  • Намдаа Үндэсний бодлогын хорооны гишүүн, нийслэл болон дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгч, Ардчилсан залуучуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,  тус холбооны хэрэг эрхлэх газрын дарга 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.