
Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс учраас 50 муж улсад бүгдэд нь ижил үйлчилдэг Үндсэн хуулиас бусдаар муж бүр өөрийн газар нутагт хэрэгждэг эрүүгийн гэмт хэрэг, замын хөдөлгөөн, боловсрол, гэр бүл, бизнесийн зарим зохицуулалтын бие даасан хуультай байдаг.
Харин Монгол бол нэгдмэл улс бөгөөд улс даяар нэг л Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг дагадаг. Улсын нутаг дэвсгэр нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд хуваагдаж, тэдгээр засаг захиргааны нэгжүүдэд нэгжүүдээр Үндсэн хууль бусад хуулийг хэрэгжүүлдэг.
Гэтэл Орхон аймгийн зарим төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллага, тэдгээрийн алба хаагчид Холбооны улсын зарчмаар ажилладаг болжээ. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд орон сууцны захиалга, борлуулалтын асуудлаар гэмт хэргийн хэмжээ дамжаа алдагдаж, УИХ, Засгийн газраас анхаараад эхэлсэн. Нэгэнт үүссэн гэм хэргүүдэд ХЗДХЯ, хууль хяналтын байгууллага анхаарал тавьж Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Тэд ийм төрлийн хэргийг шалгаж эцэслэн, гэм хохирлыг барагдуулахаас гадна урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, тодорхой гишүүд орон сууцны захиалга, борлуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ийм хэргийг хор хохиролгүй эцэслэн шийдэхтэй холбоотой хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа юм. Энэ зуурт дээрх асуудлын тоо дахин нэмэгдэж болзошгүй нөхцөл үүсжээ. Тодруулбал, Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын Зэст багийн Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт 1700 мкв газар дээр баригдаж буй “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгатай холбоотой газрын маргаан, барилгын ажлын зөвшөөрөл, гэрчилгээтэй нэлээд ноцтой асуудал үүсээд байна. Эцэст нь, тус орон сууцны хоёр блок барилгыг Улсын комисс хүлээж авах аргагүйд хүрч, худалдаж авсан 82 айл ордер буюу орон сууц эзэмших гэрчилгээгээ авах боломжгүй нь нэгэнт тодорхой болжээ.
Учир нь, тус хаягт “Ай ти жи эм” ХХК 2014 оноос 145800 мкв газар эзэмшиж Орхон аймгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулсан “Парк вью” хотхоныг барьж байтал “Дизель прогресс” ХХК 2019 оноос уг төслийн газрын тэг дунд нь 1700 мкв газар эзэмшдэг болоод гарч ирсэн байгаа юм. Улмаар 2024 оноос барилгын ажлаа эхэлжээ. Ингэхдээ өөрийн эзэмшлийн гэх 1700 мкв газраа дүүргэн өдгөө “Будда вилла” хэмээх нэртэй барилгын сууриа цутгаж ажлаа эхлүүлсэн байна. Барилгын ажлынхаа явцад техник тоног төхөөрөмжөө байрлуулах, орц гарц болгох зэргээр нөгөөх “Парк вью” хотхоныг барьж байгаа “Ай ти жи эм” ХХК-ийн газрыг ашиглаж ирсэн байгаа юм. Тэр үеэс “Ай ти жи эм” ХХК зүгээс “Бид эзэмшлийн газар дээр хотхоноо барих хэрэгтэй байна. Та бүхэн хууль зөрчиж манай газрыг ашиглаад бидний ажилд саад болж байна” гэдэг ч “Дизель прогресс” ХХК-ийн хувьд үүнийг тоолгүй барилгын ажлаа явуулж, улмаар Монгол Улсад барилга барих норм стандартын дагуу барих ёстой ногоон байгууламж, автомашины зогсоол зэргээ “Ай ти жи эм” ХХК-ийн газар дээр бариад эхэлжээ. Энэ талаар 2024 онд барилгын ажлаа эхлэхээс нь “Ай ти жи эм” ХХК-иас Орхон аймгийн Цагдаагийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандсан ч тусыг ололгүй өнөөг хүрчээ. Тэр байтугай зарим тохиолдолд төрийн алба хаагчид нь илтэд “Дизель прогресс” ХХК-ийн талд гарч, тэднийг өмгөөлөн “Та нар энэ компанитай наанатай цаанатай харьц” гэсэн агуулгатай ятгалгыг хийдэг байна. Үүний учир нь мэдээж “Дизель прогресс” ХХК нь Орхон аймагт голдуу үйл ажиллагаа явуулдагтай холбоотой байж таарна. Гэтэл “Ай ти жи эм” ХХК нь Орхон аймгийнх биш, хууль дүрмийн дагуу тус аймагт орон сууцны хотхон барих гэж 10 гаруй жил ажиллаж байгаа компани юм.
Хамгийн ноцтой нь “Дизель прогресс” ХХК нь 2024 оны хавар барилгын ажлаа эхэлсэн боловч, тухайн үедээ ямар ч зураггүй, зөвшөөрөлгүй байжээ. Ямар нэг эрх зүйн баримт, зөвшөөрөлгүйгээр барилгаа жил гаруй барьсны дараа 2025 онд Орхон аймгийн төрийн захиргааны байгууллагаас барилгын зургийг баталж, барилгын ажил эхлэх зөвшөөрлийг нь олгосон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууны барилга бүтэн жил гаруй ямар ч зөвшөөрөлгүй, төрийн захиргааны байгууллагын хяналтгүй явсны дараа Орхон аймгийн албан тушаалтнууд 2025 оны тавдугаар сарын 16-нд АТД-61-0019/25, АТД-61-0020/25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргаж өгсөн байна. Мөн өдөр нь БАЭҮЗ-61-0052/25, БАЭҮЗ-61-0053/25 дугаартай гэрчилгээ бүхий барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн үед Орхон аймгийн Эрдэнэт хотын захирагчийн албаны захиалагчийн техникийн хяналтын тасгийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Ерөнхий архитекторын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Хишигжаргал баталж, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Буянхүү, Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар зөвшөөрч гарын үсгээ зуржээ. Тухайн үед дээрх ажил хариуцсан албан тушаалтнууд “Дизель прогресс” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, тус орон сууцны барилгын магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, ерөнхий дүгнэлт хууль ёсны эсэх, инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөлүүд, гүйцэтгэгч болон зураг төслийн байгууллагатай хийсэн гэрээ нь ном журмын дагуу байгаа үгүйг нягталсан эсэх нь эргэлзээтэй.
Зөвхөн газрын асуудал нь л гэхэд тус “Дизель прогресс” ХХК-иас барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэхдээ гаргаж өгсөн зурагт нь “Будда вилла” орон сууцны барилгын ногоон байгууламж, автомашины зогсоол зэргээ “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн газар дээр төлөвлөж өгөөд батлуулчихсан байх жишээтэй. Хот байгуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулж, “Барилга байгууламжийн 30 хувьд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байна” гэж заасны өөрчилсөн. Уг нэмэлт өөрчлөлтөөр “20 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь автомашины зогсоол байна гэж заажээ. Үүгээр “Дизель прогресс” ХХК нь эзэмшлийн 1700 мкв газрынхаа 60 хувь буюу 1020 мкв барилгаа барьж, 680 мкв газар дээрээ ногоон байгууламж, автомашины зогсоолоо барих ёстой. Гэтэл 1700 мкв газар дээрээ тэр чигт нь суурь цутгаж, ногоон байгууламж, автомашины зогсоол, орц гарцны газраа шулуухан хэлэхэд дээрмийн аргаар бий болгоод байгаа юм.
Нөгөөтэйгүүр, “Будда вилла” орон сууцны барилга босож буй тус 1700 мкв газар үүх түүхийг ухвал олгогдсон шийдвэр, эзэмшлийн явцад хууль дагаж байсан эсэх нь бүрхэг байдаг.
Уг нь, ийм илтэд хууль бус зүйл Улаанбаатар хот, бусад аймагт хотуудад, ер нь Монгол Улсын хэмжээнд гарахаа больсон цаг сан. Гэтэл Орхон аймгийн төрийн захиргааны байгууллагуудад байдал өөр бөгөөд тусдаа Америкийн муж улс шиг хуулийг гууль болгож суудаг аж.
Орон нутагт нь бүхэл бүтэн 82 айлын орон сууцны барилгын ажил эхлээд жил гаруй болоход хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хараагүй, мэдээгүй гэвэл худлаа болно. Тэгсэн атлаа “Наад компанитайгаа аятайхан харьцаж учраа ол” гэж “төрийн нэрийн өмнөөс” зөвлөгөө өгөөд байж байдаг барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл өгдөг, барилгыг хүлээж авдаг Улсын комиссыг ахалдаг Г.Буянхүү гэдэг хүн байна. Нөгөөтэйгүүр Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюлугүй байдлыг хангах тасагт “Бид ингээд хохирчихлоо” гээд хандахаар хохироосон компанийг хамгаалаад, хохирсныг улам чирэгдүүлдэг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч К.Афира алба хашиж байдаг. Гэтэл ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд нь орон сууцны захиалга, борлуулалттай холбоотой хэргийг тасалн зогсоох, урьчилан сэргийлэх Засгийн газрын ажлын хэсэгт багтаж “Ийм гэмт хэргийн эсрэг Цагдаагийн байгууллага чадлаараа ажиллаж байна” гэж танилцуулаад сууж байх юм.
Тиймээс, Орхон аймагт “даам” гарсан “Дизель прогресс” ХХК тэнд барьсан “Маргад резидэнс”, “Агь гүнж”, Оффис центр зэрэг барилгууд дээрээ энэ мэт хууль арга хэрэглэж, Орхон аймгийн төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд түүнийг нь өөгшүүлээд ирсэн байж болзошгүй. Хамгийн гол нь энэ бүхний эцэст Орхон аймгийн 82 айл өрхийн эрх ашиг хөндөгдөж, орон сууцныхаа ордерыг авахад хуулийн дагуу хүндрэл үүсээд байна. Ийн, Орхон аймагт Монгол Улсын хуулиас өөр “хууль” үйлчилж, орон сууцны хохирогчдыг нэмэх нөхцөл бүрдүүлжээ. Товчхондоо, Улаанбаатарт орон сууцны залилантай тэмцэж байхад Орхон аймгийн албан тушаалтнууд өөгшүүлэн дэмжиж байна. Тиймээс “Дизель прогресс”-ийг эрхлүүлсэн Орхон аймгийн албан тушаалтнууд “Будда вилла”-гийн худалдан авагчдыг хохироох вий!
Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
Монгол Улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
Эсрэг тэсрэг байр суурь
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.