АИ-92 шатахуун 28869 тонныг оруулж ирсэн гэв

1 цаг 5 минутын өмнө

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр наймдугаар сарын 1-17-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор 28869 тонн АИ-92 автобензин орж ирсэн хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал, наймдугаар сарын 16-нд 3120 тонн АИ-92 автобензинийг шуурхай тээвэрлэн Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, ШТС-иуд руу түгээлт гарсан. Наймдугаар сарын 17-нд 1560 тонн АИ-92 автобензин буух өртөөд болох Толгойт, Дархан өртөөдийг чиглэн явж байна. Улаанбаатар хотын 103 ШТС руу 1475 тонн, орон нутгийн 6 ШТС-руу 75 тонн АИ-92 автобензиний ачилт хийгджээ.

Өнгөрсөн өдрүүдэд шатахууныг 50 мянган төгрөгт олгож, наймдугаар сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлээд цуцална хэмээн өнгөрөгч 7 хоногт албаныхан мэдээлсэн. Мөн амралтын өдрүүдэд шатахуун түгээлтийг сайжруулснаар оочер дугаарлалт хэвийн болох болов уу гэх хүлээлт байсан ч шинэ долоо хоногт ч байдал сайжирсангүй.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.