Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар усархаг бороо орно

1 цаг 18 минутын өмнө

Маргааш өдөр буюу 08-р сарын 19-нд Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар ахиу хэмжээтэй усархаг бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. 

Иймд болзошгүй үер ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг малчид, тээвэрчид, иргэддээ сэрэмжлүүллээ. 

Нөөлөг салхи гэж юу вэ? 

Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.  Нөөлөг салхи нь агаарын өгсөх урсгал буюу аянга цахилгаант аадрын үүл түүнээс үүдэлтэй цаг агаарын аюултай үзэгдэлтэй шууд холбоотойгоор үүсдэг аж. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.