Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ

1 цаг 4 минутын өмнө

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай асуудлыг Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх энэ сарын 18-нд хэлэлцээд, тэднийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорихоор болжээ.

Ингэхдээ тэднийг 2024 онд Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг,

  • БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
  • Тус байгууллагын хашаа руу нэвтрэхээр хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцэж, "Хужаагийн боол, хужаа нараа хамгааллаа" хэмээн гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
  • Туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг үг хэлээр доромжилж, техник хэрэгсдийг нь унтраах зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
  • Ажилчдын амрах сууцны доторх орчныг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж, олон нийтэд тараасан,
  • "Алтан дун дорнод монгол" компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтрэн орж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн нэр бүхий иргэдийн биед халдаж, нэгнийх нь салтаа хэсэгт өшиглөсний улмаас баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан

гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан ч дуудсан цагт ирээгүй гэх хэрэгт холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өчигдөр /2026.08.18/ гаргасан байна. 

Энэ хэрэгтэй холбогдуулан мөн БНХАУ-н ЭСЯ-ны удирдлагууд байр сууриа илэрхийлсэн билээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг өчигдөр /2026*08*18/ хүлээн авч уулзсан билээ. 

Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь “БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг” онцлон хэлэв. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэнээс гадна “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж,

энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсэв. Энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан” гэдгийг дуулгав. Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хайгуулын ажлаа идэвхжүүлж, нөөцөө нэмэгдүүлэхийг үргэлж зорилгоо болгож ирсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ. 

 

 

энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв.

 

 

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсэв. Энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан” гэдгийг дуулгав. Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хайгуулын ажлаа идэвхжүүлж, нөөцөө нэмэгдүүлэхийг үргэлж зорилгоо болгож ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.