ТАНИЛЦ: Энэ сарын мөнгөн тэтгэмжийг олгох хуваарь

1 цаг 23 минутын өмнө

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу наймдугаар сарын 20-нд олгох бол одонтой ээжүүдийн тэтгэмжийг энэ сарын 25-нд олгоно гэв.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцуулж байна.

Тодруулбал, асаргааны тэтгэмжийг энэ сарын 25-нд олгох бол амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн энэ сарын 25-нд олгоно. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгодог тэтгэмжийг мөн наймдугаар сарын 20-нд олгох хуваарь гарчээ.

 

May be an image of text

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.