2111-р сар, 2026Бямба гараг

Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх нийтийн өргөдөлд 8 мянган иргэн гарын үсэг зуржээ

8 сар 19. 19:001 мин унших

Монгол Улс 2026 онд соёлын зориулалтаар 350 хүртэл толгой идлэг шонхор шувуу барьж, гадаад улсад гаргах тоо хэмжээг Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталсан байдаг. 

Нэг идлэг шонхрыг 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлдэг бөгөөд үүний 90 хувь нь тухайн сумын төрийн сангийн орлого болдог аж. Тэгвэл сүүлийн өдрүүдэд шонхор шувууг агнахтай холбоотой олны анхаарлыг татсан процесс сошиалд өрнөж ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Иймд шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх саналд иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 8098 иргэн гарын үсгээ зуржээ. Нийт 100 мянган хүний гарын үсэг зурж, энэ асуудлыг их хурлаар авч хэлэлцэнэ.

Түүнчлэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн Байгаль орчны газрын дарга нарт батлагдсан гэрээний загварыг хүргүүлж, идлэг шонхор барих үйл ажиллагаанд гэрээ байгуулан ажиллах чиглэл өгчээ.

Шонхор барьсан тохиолдолд тусгай акт үйлдэх бөгөөд сумын нэр, барьсан идлэг шонхрын тоо, огноо, бөгж болон зүүлтийн дугаар зэрэг мэдээллийг алдаагүй бүртгэхээр гэрээний загварт тусгасан байна. Мөн актыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг тухайн суманд, нөгөөг аймгийн Байгаль орчны газарт төвлөрүүлэх зохицуулалттай.

Шонхор шувуу барих зөвшөөрлийг зогсоох нийтийн өргөдөлд нэгдэж, гарын үсэг зурах бол энд дарж зурах боломжтой.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.