
“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг баяр наадмаас хойшх шатахууны хомсдол, үнийн өсөлт, ШТС-д дугаарласан өдрүүдээс харагдлаа. “Шатахуун ба Монгол Улс”-ын түүхээс харахад, монголчууд бид 100 гаруй жилийн өмнө шатахуун хэрэглэж эхэлжээ. Өнөөг хүртэлх энэ бүх хугацаанд шатахуунаа Оросоос л хангасаар ирсэн байна. Анх 1920-иод онд тухайн үеийн Зөвлөлтийн тусламжаар болгож, 1940-1990-ээд оныг хүртэл ЗСБНХУ-аас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй нөхцөлөөр “тогтвортой” авч байжээ. Улмаар 1990-ээд оноос хойш ч ОХУ-аас авсан хэвээрээ, харин 1990-ээд оны дунд үеэс хувийн компаниуд Монгол Улсдаа шатахуун нийлүүлэх үүрэгтэйгээр бизнес хийж эхэлсэн. 2000-аад оны дунд үе гэхэд өнөөдрийн шатахуун импортлогчид үндсэндээ 100 хувь ОХУ-аас шатахуун авчирч жижиглэн зардаг болсон. Гэхдээ шатахуун импортлогчид үе үеийн Засгийн газарт “эрхэлж” ирсэн.
“Шатахуунаа таслахгүйн тулд ингэмээр байна” гэдэг шаардлага байнга тавьж, тэр бүгдийг тухайн үеийн Засгийн газар нь чадах ядахаараа шийдэж ирсэн байдаг. Эцэст нь, тэдний тавьдаг төрөл бүрийн шаардлагыг гүйцэлдүүлэхийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс тэдэнд татаас өгдөг.
Баримтуудыг ухаж, дүнг нь бодвол тоймгүй тоо гарна. Өнөөдөр Монголд шатахуун импортлох зөвшөөрөлтэй 120 гаруй компани байдаг. Гэхдээ үүний 10 хувь нь буюу 12-14 орчим нь импортын үйл ажиллагаагаа таслахгүй явуулж байна. Гэвч энэ нь наадах мэдээлэл гэхэд болно. Нарийндаа, Монголын шатахууны импортын бизнес 2-3 хүний гарт байдаг. Компани биш хүн шүү. Сая баяр наадмын үеэр АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Сарын нөөц байгаа, санаа зоволтгүй” гэж байсан. Гэтэл баяр наадам дуусаагүй байхад шатахуун гэнэт тасарсан. Монголчууд явж байсан газартаа шууд ШТС-д дугаарласан. Тэгж эхэлснээс хойш сар илүү хонож байна. Тэгэхээр “Тэр 30 хоногийн нөөц хаачив” гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Ингээд асуухаар шатахуун импортлогчид нөөцийн сав яриад төр, засгийн амыг хаачихаж байгаа харагдана лээ. Уг нь, шатахууны импортын тусгай зөвшөөрлийг хэн нэгэн компанийн гэрчилгээ барьсан юу ч үгүй хүнд өгдөггүй хуультай.
Тусгай зөвшөөрлийн шаардлагад агуулахтай байхыг заасан. Гэвч 4-5 жилийн өмнө томоохон компаниудын том гэсэн агуулахуудыг тив дэлхийд зартай манай нөгөө “нефтийн магнат” худалдаад авчихсан.
Тэр цагаас хойш Монгол Улсын шатахууны нөөц цаасан дээр 30 хоног гэдэг ч “нефтийн магнат” агуулахаа хаавал нэг ч өдрийн нөөцгүй болдог болчихсон юм. Үүнийг шатахуун импортлогчид ил хэлж чаддаггүйд гол учир бий. Үндсэндээ, баяр наадмын өмнөх 30 хоногийн нөөц “нефтийн магнат”-ын агуулахад дарагдаж, түүнээс болоод хомсдол үүсэхэд АИ92-ын үнэ хоёр удаа нэмэгдсээр 500-аар өссөн. Нэгэнт, шатахуун импортлогчдын энэ хэт давралыг мэдсэн Засгийн газар Дорноговь дахь нефтийн үйлдвэрийг гялс ашиглалтад оруулах гээд зүтгэчих шиг боллоо. Гэхдээ энэ дээр жаахан бодолтой хандах хэрэгтэй. Арайхийж ашиглалтад оруулсан ч Дорнодоос Дорноговь руу түүхий нефть урсгаж, түүгээрээ АИ92 хийгээд Монголоо хангана гэдэг боломж муутай. Бараг л бүтэхгүй гэдгийг үйлдвэрийн бүтэц, бүтээмж, технологи, түүхий эдийн нөөц хангамжийн талаар мэддэг хүмүүс нь эртнээс хэлсэн. Тэгэхээр “Монгол Улс Оросоос шатахуун импортолдог байдлаа халъя” гэх нь өнөөдөртөө эрсдэлтэй. Түүний оронд шатахууны импорт дээр шазайтал “таргалаад”, түүндээ эрдэж бялуурсан хэдэн импорлогчоо эх оронч байлгах “сургалт” хийж анхаарвал зохилтой.
Яг үнэндээ үүнд, улс төр, эдийн засгийн асуудлаасаа болоод үе дамжих хэмжээний өс зангидсан 2-3 импортлогч, шатахууны импортоор шатар шиг нүүж, мөнгө хийдэг “нефтийн магнат” зэрэг хэдхэн хүнд хазаар хэрэгтэй болжээ. Тиймээс намрын чуулган эхлэхээр шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүж, үүний цаадах үнэнийг мэдэх учиртай болж байна.
Угаасаа, УИХ-ын аль ч намын гишүүд шатахууны импортоор сонсгол санаачлах, зохион байгуулах эрхтэй. Тэгж чадсан гишүүний хувьд УИХ-д суусан дөрвөн жилийнх нь хамгийн том, хамгийн сайн ажил болж үлдэнэ. Учир нь, шатахуун тасрахгүй байх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол хүний үндсэн эрхээрээ амьдрах хамгийн том баталгаа юм байна. Үүнийг төр ч, иргэд ч мэдлээ, мэдэрлээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МУИС-ийн шалгалтын комисс олон хүүхдийн ирээдүй, хувь заяагаар тоглoж байна
SCMP: Газрын тосны хайгуулын талбайд болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын тал Хятадаас уучлал хүсжээ
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”
Төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ
Баянхонгор аймагт автомашинаар хүн мөргөж амь насыг нь хохироосон гэх хэрэгт гадаадын хоёр иргэнийг холбогдуулан саатуулжээ
Лидергүй АН
О.Баасанхүү АН-ын ЕНБ-ийн даргын зөвлөхөөр томилогджээ
Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх нийтийн өргөдөлд 8 мянган иргэн гарын үсэг зуржээ
М.Даделханы эхнэрийг өнөөдөр цагдан хорьжээ
ТАНИЛЦ: Энэ сарын мөнгөн тэтгэмжийг олгох хуваарь
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ
НӨАТ: 50,185 баримтын сүүлийн гурван орон таарснаар ₮30,000-60,000 хожлоо
Т.Доржханд: Монголд криптовалют, хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломж бүрдэнэ
Л.Энх Амгалан: Сурагчдын гэрийн даалгаврыг фэйсбүүкээр өгдгийг 9-р сарын 1-нээс зогсооно
Ш.Түвшинжаргал: Монголоос бусад оронд газын системийг хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт болж байна
Шар, цэнхэр хуванцарт ус, сүү, айраг, тараг хадгалах нь химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлийг бий болгодог
ЕБС-ийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлжээ
Газрын тосны хайгуулын компанийн гадаад ажилчид руу халдсан иргэдийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорьсон
Ш.Пүрэвгарьд: Цагдаад мэдүүлэг өгч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ
Дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ
Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар усархаг бороо орно
Б.Пүрэвдагва: Ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоог хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцоно
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.