2811-р сар, 2026Бямба гараг

Ерөнхий сайд цалин, тэтгэврийн тухай юуг өгүүлэв

8 сар 20. 14:302 мин унших

Ерөнхий сайд Н.Учрал 1.4 их наядыг хэмнэх төсвийн тодотголыг УИХ-ын дэд даргад өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ Цалин болон Тэтгэврийн тухай юу өгүүлснийг онцлон хүргэж байна.

Төр зардлаа хэмнэж танасан учир иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах үүднээс цалин хөлс дээр бодлого гаргах нь чухал байна. Ирэх оны төсвийг дагалдуулан цалин хөлсний нэмэгдлийг буюу 33 хуулиар төрийн албан хаагчдын цалинг ялгамжтай тогтоосон байсан дуусдаггүй яриаг дуусгана. Та бүхэн мэдэж байгаа, манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа боловсролын салбарын цалингийн ойлгомжгүй байдлыг зассан. Эрүүл мэндийн салбарын цалинг мөн 30 хувиар нэмэгдүүлсэн.

Цаашид төрийн албан хаагчдын цалинг ялгамжгүйгээр 50 хувиар нэмэгдүүлэх бэлтгэлийг хангаж байна.

Тэгвэл ТЭТГЭВЭР-ийн талаар 11-р сараас тэтгэвэр дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв.

Нийгмийн даатгалын шинэчлэлийг УИХ-аар баталсан. Нийгмийн даатгалын багц хууль дээр суурь тэтгэврийг тусгасан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол суурь тэтгэвэр олгоно. 100-300 мянгаар тогтооно. Юугаар тооцоологдох вэ гэхээр, хамгийн бага тэтгэвэр авч байгаа иргэдийн гуравны нэг нь 20-оос дээш жил ажилласан байдаг. Илүү олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авна гэх зарчим алдагдаж байсан учир тэтгэврийн реформыг баталсан. Энэ нь 11 сараас дагаж мөрдөгдөхөөр төсвийн тодотголыг дагуулан өргөн мэдүүлж байна. Зардлыг нь төсвийн тодотголоор хэмнэх 1.4 их наядаас шийдэж байна. Дунджаар 220 мянган төгрөг нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь ялгаатай.

Хамгийн бага дүнгээр тэтгэвэр тогтоолгосон иргэн дээр 300 мянга орчим, өндөр тогтоолгосон тэтгэвэртэй иргэнд арай бага байхаар индексжүүлэн нэмнэ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

1 362

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог. БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: ·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. ·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ

12.6K

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

10.5K

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

10.8K


Сэтгэгдэл 3

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
Тэнэгдэж барахгүй нус юм аа!
Зочин
Тэнэгүүд минь! 20-с дээш жил ажилласан ч бага үнэлгээтэй буюу бага цалин авч-бага шимтгэл төлсөнд 300₮ гэж хамгийн их ээр нэмсэн нь дэндүү шударга бус бнш үү. Зүй нь той шууд пропорциогалаар ннмэх ёстой юм. ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ…..
Зочин
тэр нэмэгдүүлэх индексжүүлэлт гэдгээ ил тодорхой байлга. хэн дээр хэдээр нэмэгдүүлсэн ойлгомжгүй байдаг.
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.