Л.Энх-Амгалан: Энэ жил их сургууль, коллежид элсэж буй залуус 2030 онд төгсөхөд эзэмшсэн ур чадварын 39% нь хэрэггүй болох гэж байна

19 минутын өмнө

Л.Энх-Амгалан: Энэ жил их сургууль, коллежид элсэж буй залуус 2030 онд төгсөхөд эзэмшсэн ур чадварын 39% нь хэрэггүй болох гэж байна

​​​​​​​

2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр оюутан залуусын мэргэжил ур чадвартай холбоотой мэдээллийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах байдлаар хүргэсэн юм. 



Тэрбээр "Монгол залуус ур чадварын хоцрогдолд орсон байна. Энэ нь хот, хөдөөгийн сургууль болон төр, хувийн сургуулийн ялгаа зэргээс эхлээд олон шалтгаантай.

Энэ жилийн есдүгээр сард их сургууль, коллежид элсэн орж байгаа залуус 2030 онд төгсөх үед эзэмшсэн ур чадвар чадамжийн 39 хувь нь хэрэггүй болох гэж байна. Тийм учраас 2026 оноос эхлэн их, дээд сургууль, мэргэжлийн коллежид орж байгаа залуус үүнийг онцгойлон анхаарах ёстой юм байна. 

Дэлхийн эдийн засгийн форумаас анхааруулсан. Тодруулбал ирээдүйд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн мэдлэг чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, аналитик чадвар, тэсвэртэй, уян хатан байх, бусадтай хамтарч нэг нэгнээ ойлгодог, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх эмпати чадвар шаардагдана. 

Яагаад нэгдүгээр ангиас кодчиллын хичээл орох гээд байгаа юм бэ, яагаад нэгдүгээр ангиас компьютерын хичээл заах гээд байгаа юм, яагаад гуравдугаар ангиас нь англи хэл сургах гээд байгаа юм бэ гэх асуулт их ирдэг. 

Тэгвэл та бүхнээс нэг зүйл асууя. 2026 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд 12 жилийн дараа буюу 2038 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө.

2038 онд их сургууль байвал дахиад дөрвөн жил сурна. Ингээд 2042 онд амьдралд хөл тавина гэсэн үг. 2042 оны технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн эрин үед хүүхдүүд амьдарна. Ийм учраас багаас нь кодчиллын хичээл, компьютерын ухааны хичээл, англи хэлний ур чадварыг олгохгүй бол монгол хүүхдүүд өрсөлдөх чадваргүй гарах бодит эрсдэлтэй.

Иймд хөтөлбөрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарч байгаа" гэдгийг ярилаа. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Лидергүй АН7 цаг 46 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.