
Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц эмзэг асуудал юм. Үүнийг мэдсээр ирсэн, энэ зун илүү мэдэрцгээлээ. Монгол Улс нийт шатахууныхаа хэрэглээний 95 орчим хувийг Оросоос импортолдогШатахуунаа Оросоос “зөөгөөд” 100 гаруй жилийг үдсэн. Үүний 30 шахам жилд нь шатахуун импортлогч компаниуд буюу дундын зуучлагчид шатахуун импортлох эрх, үүргийг хэрэгжүүлж ирсэн. Шатахууны төрлүүдээс хамгийн хүнд нь АИ-92 бензиний асуудал байдаг. Сард дунджаар 65–70 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Өдөр тутмын хэрэглээ нь 2200 тонн болдог.
Гэвч, хяссан юм шиг Улсын баяр наадам тарж, монголчуудын хөдөө хээрээр аялж давхидаг өдрүүдийг тааруулаад АИ-92 шатахуун тасарч олон нийтийг ихээхэн бухимдуулж уцаарлууллаа. Ингэх нь ч бас аргагүй юм. Монголчууд бид чинь жилийн ганцхан сард л зугаа цэнгэл хөөж, уул ус барааддаг улиралтай ард түмэн шүү дээ. Баяр наадам хүртэл яаж ийгээд ажил албандаа дөнгөлүүлнэ. Өнгөрөнгүүт нь сар гаруйхан хөдөөгүүр давхих байгалийн болоод нийгмийн “чөлөө”-тэй байдаг. Тэгээд л наймдугаар сарын дундаас хотоо бараадна. Хүүхдийн сургууль соёл, намрын ажлын бэлтгэл гээд хот хөдөөгүй ажил албаа бодож эхэлдэг. Өдгөө тийм өдрүүд эхэллээ. Түүнтэй зэрэгцээд шатахуунд оочерлосон өдрүүд ч ард үлдэж байх шиг байна. Ингэснээр, сайд Г.Дамдиннямын чих амарч байх шиг байна. Угаасаа, Монголд шатахууны хангалт, түгээлт хэвийн болоход эрдэс баялаг, уул уурхай хариуцсан сайдын санаа амардаг. Баяр наадмаас хойш шатахуун тасарч, ШТС-уудын оочер сунжирч уртсах тусам түүний хоёр чих дэлбэртэл хараалгаж загнуулсан. Тэр утгаараа, Г.Дамдинням дарамт авсан өдрүүдийнхээ ард гарав бололтой. Уг нь, тэр зүгээр суугаагүй байдаг. Орос руу явлаа, Хятадтай уулзлаа, Сонгосоос хүртэл шатахуун импортлох гэж үзсэн. Гэвч, “тал таарахгүй” гэдэг шиг баруунд боловсорч, үзэл бодлоо задгай гаргадаг сайд томилогдох нь Монгол Улсын шатахууны хангалтад эрсдэл үүсгэдэг гэдгийг сая харууллаа. Шатахуун хомсдож, үнэ нэмэгдсэний шууд шалтгаан энэ биш ч үүний нэлээд хувийн шалтаг болох нь тодорхой юм. Юутай ч зуныг аргалаад давлаа. Одоо “Наадмын дараа намар” гэдэгчлэн намрын хадлан бордоо, өвс тэжээлийн ид ажлын үе эхэллээ. Дизелийн түлшний хэрэглээний оргил үе гэсэн ч болно. Энэ утгаараа, Монголын эрдэс баялаг, уул уурхай хариуцсан сайд байх хэцүү л дээ. Шатахуун, түлшний асуудал Г.Дамдиннямаас салахгүй гэдэг ганц үнэн бий. Учир нь, түүнээс өмнөх сайд нарын мөнхийн зовлон байж ирсэн. Дотооддоо үйлдвэрлэж, хараат байдлаас гарахгүй л бол цаашдаа ч ийм хэвээр байна.
Шатахуунаас гадна эрчим хүч гэдэг зовлон бас бидэнд бий. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөж, үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжийн эрэлт хоорондын зөрүү нэмэгдсээр байна. Тодруулбал, эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 орчим хувиар өсөж, дотоодын үйлдвэрлэл хэрэглээгээ бүрэн гүйцэд хангаж чадахгүй импортоос улам хамааралтай болж байгаа юм. Дотоодын эрчим хүчний 90.9 хувийг дулааны цахилгаан станцуудүлдсэн 9.07 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Оргил ачааллын үеийн дутагдалтай эрчим хүчээ Орос, Хятадаас импортоор авдаг. Бас л шатахуун шиг голдуу хойд хөршөөс хараат явсаар ирсэн. Ингэж хараат байсаар байгаагийн шалтгаан нь мэдээж эрчим хүчний эх үүсвэрийн томоохон төслүүдээ хэрэгжүүлж чаддаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зах зээлийн харилцаанд шилжсэн 35 жилийн хугацаанд томоохон цахилгаан станц, дулааны станц болон усан цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь барьж ашиглалтад оруулж чадаагүй юм. Энэ дээр улстөрчид олон шалтгаан ярьдаг. Дотоодын улс төр, мөн эрчим хүчний салбарын алдагдалтай тарифын бодлогоос болж санхүүгийн чадамж сул, шинэ хөрөнгө оруулалт татах, өргөтгөл хийхэд хүндрэлтэй байдал үүсдгийг хэлдэг. Мөн гадаад хүчин зүйлүүдтэй ч холбодог. Гэвч, дээр хэлсэнчлэн одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудын хүчин чадал хүрэлцээгүй, тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, өвлийн оргил ачааллын үед дотоодын үйлдвэрлэл системийн ачааллыг даахгүй байх эрсдэлтэй нэгэнт тулсан. Өнгөрсөн өвөл зах зухаас нь мэдэрсэн. “Ирэх өвөл илүү хүндэрнэ” гэдгийг Засгийн газар бараг зарлачихаад байна. Тэр дундаа Эрчим хүчний сайд Б.Найдалаа бүр ч найдваргүй мэдээллийг олон нийтэд өгсөөр байгаа юм. Тэрээр “Ирэх өвлийг эрчим хүчний асуудал, цахилгааны хязгаарлалтгүй давуулна” гэж өөртөө найдахгүй байгаа бололтой.
Тэрээр эрчим хүчний салбарын өнөөдрийг “Чадлын дутагдалтай буюу өөрийн хэрэглээгээ бүрэн хангах чадамжгүй байна. Манай улс хэрэглээгээ ч хангаж дийлэхгүй, гаднаас аваад ч сох дутсан байдалтай байна. Ийм байдлаар олон жил явж ирсэн нь нэг талаас харамсмаар, гаднын хүнд ярихаас ичмээр үзүүлэлт юм. Гэхдээ ичлээ гээд дуугүй байж болохгүй. Манай улсын хувьд хэрэглээнээсээ 30 хувиар давсан чадлын нөөцтэй болох зорилт тавьж байна. Нөөцтэй байж засвар үйлчилгээ хийнэ. Нөөцгүй учир засвар үйлчилгээ хийх боломжгүй, хийсэн ч хам хум хийгээд залгаж байх жишээтэй. Иймд байхад эрчим хүчний салбарт доголдол гарах нь аргагүй. Өнгөрсөн өвөл ДЦС-ын зууханд гэмтэл гарч, цахилгааны хязгааарлалт хийлээ. Манай улсын эрчим хүчний сүлжээ тоног төхөөрөмжийн элэгдэлд орсон хуучин, хоцрогдсон технологитой. Үүнийг манай салбарын инженерүүд монголчилсоор өдийг хүрлээ шүү дээ” гэж ярьсан. Мөн ирэх өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалтдаа хүрэх эсэх дээр “Шулуухан хэлэх ёстой. Өнгөрсөн өвөл тохиолдсон шиг эрсдэл бидэнд бий. Яагаад гэвэл дутагдаж байгаа цахилгаан эх үүсвэр, цахилгаан станц, дулаан, цахилгааныг нэг амьсгаагаар өөрчилж, дутагдлыг нь шийдэж чадахгүй. Үүнийг бүгд ойлгож байгаа байх. Цахилгаан станц барихын тулд судалгаа тооцоо хийнэ, хөрөнгө оруулалтыг нь олно, бүтээн байгуулна, ашиглалтад оруулж, шалгана гэдэг хэдэн жилийн ажил юм. Маш богино хугацаа буюу хэдхэн сарын дараа өвөл ирдгээрээ ирнэ. Бид яаж ч хичээгээд шинэ эх үүсвэр барих боломж байхгүй. Гэтэл хэрэглээ улам нэмэгдсээр байдаг. Тооцооллоор жилд 7-8 хувиар автоматаар өсөж байдаг. Энэ жилийн оргил ачаалал 1956 мВт байхаар байна. Хамгийн хүйтэн өдрийн оройн цагаар гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жилийнхээс эрс өссөн дүн юм. Бидэнд үүнийг хангах чадал байхгүй. Бүх цахилгаан станцаа ажиллуулаад, Орос, Хятадаас татаад ч сох дутна. Ийм эрсдэл байгаа гэдгийг эртхэн хэлэхгүй бол хэн нэгэн сайд гарч ирээд эрчим хүч сэргэнэ гэж ойлгож байж болох юм” гэжээ.
Эндээс харахад, нэг талаас Б.Найдалаа сайдын хэлдэг үнэн юм. Монгол Улсын эрчим хүчний салбар жил бүрийн өвлийг эрсдэлтэй, арга тасарвал хоёр хөршөөс алга тосон өнгөрөөж ирсэн. Б.Чойжилсүрэн сайд байхдаа “Аргална даа” гэдэг байв. Үнэхээр л тийм байдаг. Сайд болсон хүн аргалдаг. Өөр арга байхгүй. Тиймээс, ийм эгзэгтэй, сонин үед Эрчим хүчний сайд дээр Б.Найдалааг томилсон нь хэр зэрэг оносон бол гэдгийг бодох л ёстой. Учир нь, Б.Найдалаа сайдын хувьд СЭЗДС-ийн бизнесийн удирдлагаар, Японд Кобе их сургуульд эдийн засгийн магистр хамгаалж, хөгжлийн эдийн засагчаар төгссөн. СЭЗДС-д багш, “Анод” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч, Хаан банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, “М Си Эс” группийн “Юнител” ХХК-ийн газрын захирал, Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал, ерөнхий нарийн бичгийн дарга, “Тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжил” холбооны гүйцэтгэх захирал, тэгээд ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн гэж явж байгаад ирсэн. Хэдэн сарын өмнөөс Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Яг үнэндээ, Б.Найдалаа сайдад туршлага дутаж магадгүй л юм. Яагаад гэвэл эрчим хүчний салбар ямар ч Засгийн газрын хамгийн эвгүй, хүнд нь байдаг. Тийм л учраас, “Б.Найдалаад найдаж болох уу. Ийм цаг үед эрчим хүчний сайдаар ядаж нэг цахилгаан станц авч явсан туршлагатай, аль эсвэл хоёр хөрштэйгээ чөлөөтэй харилцдаг сайд хэрэгтэй” гэж хүмүүс яриад, хэлээд байгаа бололтой. Юутай ч Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 156 (7898)


Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?
Анги, сургуулиараа жигдэрч өөр төрлийн дүрэмт хувцас өмсөхийг хориглоно хэмээн мэдэгдлээ
Л.Энх-Амгалан: Энэ жил их сургууль, коллежид элсэж буй залуус 2030 онд төгсөхөд эзэмшсэн ур чадварын 39% нь хэрэггүй болох гэж байна
Амиа алдсан 10 настай охины өмгөөлөгчөөр Р.Булгамаа үнэ төлбөргүй ажиллахаар боллоо
Ерөнхий сайд цалин, тэтгэврийн тухай юуг өгүүлэв
76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж амиа алджээ
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”
Төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ
Баянхонгор аймагт автомашинаар хүн мөргөж амь насыг нь хохироосон гэх хэрэгт гадаадын хоёр иргэнийг холбогдуулан саатуулжээ
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?
SCMP: Газрын тосны хайгуулын талбайд болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын тал Хятадаас уучлал хүсжээ
Лидергүй АН
МУИС-ийн шалгалтын комисс олон хүүхдийн ирээдүй, хувь заяагаар тоглoж байна
О.Баасанхүү АН-ын ЕНБ-ийн даргын зөвлөхөөр томилогджээ
Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх нийтийн өргөдөлд 8 мянган иргэн гарын үсэг зуржээ
М.Даделханы эхнэрийг өнөөдөр цагдан хорьжээ
ТАНИЛЦ: Энэ сарын мөнгөн тэтгэмжийг олгох хуваарь
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ
НӨАТ: 50,185 баримтын сүүлийн гурван орон таарснаар ₮30,000-60,000 хожлоо
Т.Доржханд: Монголд криптовалют, хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломж бүрдэнэ
Л.Энх Амгалан: Сурагчдын гэрийн даалгаврыг фэйсбүүкээр өгдгийг 9-р сарын 1-нээс зогсооно
Ш.Түвшинжаргал: Монголоос бусад оронд газын системийг хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт болж байна
Шар, цэнхэр хуванцарт ус, сүү, айраг, тараг хадгалах нь химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлийг бий болгодог
ЕБС-ийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлжээ
Газрын тосны хайгуулын компанийн гадаад ажилчид руу халдсан иргэдийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорьсон
Ш.Пүрэвгарьд: Цагдаад мэдүүлэг өгч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.