
АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотголоо танилцууллаа. Төрийн ордны гадна зарим иргэд ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардаж жагсаал хийв. Ингэж энэ намрын улс төр өчигдөр эхэллээ. Үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Н.Учрал: Хүйтэн өвлийг бид дотоод эв нэгдлээр даван туулна

Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотгол, "ЭТТ" ХК-ийн хувьцаа, шатахууны үнэ ба нийлүүлэлт болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Улс орнууд аливаа асуудлаа хоосон улс төржилт, зөрчилт, тэмцлээр бус дотоод эв нэгдлээрээ даван туулдаг. Ирэх өвөл их хүйтэн болно. Тиймээс бид дотоод эв нэгдлээрээ, улс төрийн намуудын зөвшилцлөөр давж гарна гэдгийг бусад улс төрийн нам болон ард иргэддээ уриалж байна" гэлээ. 2026 оны долдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өсөөд байгаа аж. Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх тооцоолол юм. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлага үүссэнийг Ерөнхий сайд сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо. Мөн “Монголчууд, монгол айл өрхүүд, Монгол Улс бүхлээрээ түлш шатахууны доголдол, тог цахилгааны тасалдал, үнийн өсөлтөд нэрвэгдэж, цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадвар муудаж байгаа. Монгол хүн, монгол айл өрх, Засгийн газар, Монгол Улс бүхлээрээ өдөр тутамд тулгарч буй хүндрэл бэрхшээл бүхнээрээ амсаж, мэдэрч тулгарч байна. Бизнесийн өртөг зардал нэмэгдэж ашиг багассан. Нүүрсний экспорт, уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа ч энэ өсөлтийг инфляц идэж байна. Худалдаа, үйлчилгээний идэвх суларч, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нь багассан, төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наядаар дутуу төвлөрч байна. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Мөнгө хаана байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Томилолт сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр шатахууны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалаад 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн шиг хэмнэнэ” гэсэн юм. Улмаар 1.4 их наядын төсвийн тодотголын хэмнэлтийг урсгал зардлаас буюу сайд нарын багцаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1.4 их наяд 40.9 тэрбумаар бүрдүүлнэ” гэв.
Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
-Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор ирэх оны төсвөө өргөн барих учиртай. Хуулийнхаа хугацаанд төсвийн тодотголоо өнөөдөр түрүүлээд өргөн барьчихлаа. Төсвийн хэмнэлтээр нийгмийн чиглэлийн зардлуудыг санхүүжүүлнэ. Энэ нь үнийн өсөлт, дэлхий дахинд үүсээд байгаа хямралт байдлаас айл өрх, иргэдийнхээ орлогыг хамгаалж байгаа шийдвэр. Долоодугаар сарын гүйцэтгэлээр инфляц 13 хувьтай гарсан. Жилийн дунджаар 9,7 хувьтай явж байна. Инфляцад махны үнэ тав, төмс нэг, шатахуун 1.5 хувь гэсэн жин дарж байна. Төмс, хүнсний ногоо, үр тариа, улаанбуудай, мах руу чиглэсэн бодлого нь инфляцийг буулгах бодлого. Нийлүүлэлтийг сайжруулах, нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтворжуулах бодлого барихыг зорьж байна. Монголбанк инфляцыг жилийн эцэст найман хувьтай байхаар тооцож байгаа. Бид ч найман хувьд барихын төлөө ажиллана. Баяр наадмаар хэрэглээ өндөр байсан үед инфляц өндөр гарсан. Одоо наймдугаар сараас мал мах, үр тариа, ургацын нийлүүлэлт идэвхжээд ирэхээр инфляц нэг оронтой тоо руу буух хүлээлттэй байна. Өмнө нь орон нутаг дандаа хасах төсөвтэй явж ирсэн. 2024, 2025 оноос эдийн засаг тэлсэнтэй холбоотойгоор хөгжлийн давуу талтай орон нутгуудын давсан орлого үлдэж эхэлсэн. Өмнөговь, Улаанбаатар, Дорноговь, Дархан, Сэлэнгэ гэхчлэн. 2026 оны байдлаар 2.8 их наяд байна. Цаашлаад 3, 4 их наядын давсан орлого үлдэхээр байна. Гэтэл УИХ-аас баталсан төсвөөс давж үлдсэн үлдэгдэл дараа жилийн санхүүжилтэд нөлөөлөөд төсвийн нэгдмэл байдлыг алдагдуулаад байгаа юм. Мөн төрийн өмчит уул уурхайн компаниудын хуримтлагдсан ашгийг татан төвлөрүүлэх асуудлыг ч УИХ-аар шийдүүлнэ. Ингэснээр төсвийн сахилга бат, нэгдмэл байдлыг хангана.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Гадаад нөхцөл байдал таатай байгаа, харин эрх баригчдын таагүй бодлого ард иргэдийг туйлдуулж байна

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл бүлгийн ээлжит бус хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл өгөв. Тэрээр "Сүүлийн үед улс төр болон ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал яаж хүндэрч буй талаар албан ёсны мэдээллүүд гарч байна. Тиймээс манай бүлэг ээлжит бусаар хуралдаж, иргэдийн орлогыг хамгаалах эрчим хүч, түлш шатахууны аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэдэг тогтоолын төслийг хэлэлцлээ. Эрх баригчид "Гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас бид хэцүү байна" гэдэг зүйлийг ярьж байна. 10 жилийн өмнө нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг баррель нефть 120 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй таатай үед эрх баригчид ажиллаж байна. 10 жилийн өмнө 30 ам.доллар байсан нэг тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн турш 100 ам.доллароос дээш байна. Ийм нөхцөл орчинд ямар таагүй эдийн засгийн буруу бодлого явуулснаас болж улс орны доройтуулсан сарууд үргэлжилж байна. Сүүлийн 2-3 сарын хугацаанд ард иргэдийн бодит орлого буурлаа. Инфляц 10 хувьд хүрлээ, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасарлаа. Өнгөрсөн долоо хоногт Монголбанк бодлогын хүүгээ нэмчихлээ. Бодлогын хүү ээлж дараатай нэмэгдсэнээр аж ахуйн нэгж зээл санхүүгийн эх үүсвэргүй болж дампуурна гэсэн үг. Муу Засгийн газар удах тус юу болдгийг та бүхэн харж байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг зөвхөн шүүмжлэх бус УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, ээлжит бусаар чуулган хуралдах ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд өмнөх Засгийн газар руугаа буруу чихдэг. Нар, саран дээрээс ирсэн юм уу, 10 жил хэн засагласан юм бэ. Өнөөдрийн Ерөнхий сайд Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс НӨАТ-ыг шинээр өргөн барих төсөв дээр тав хувь хүртэл бууруулах ёстой гэсэн санал гаргасан. Нефть шатахууныг гуравдагч хөршөөс авах асуудлыг бүрдүүлье гэж ярьж байгаа нь тээвэр ложистикийн асуудал юм. Эрээн, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл параллель нарийн царигтай төмөр зам Монгол Улс тавих асуудлыг хөндөх ёстой юм гэдэг санаачилга бүлгийн хурал дээр гарсан. Урдаас нарийн царигтай ирээд Замын-Үүд дээр шилжүүлэн ачих байгууламж хангалтгүй. Нарийн, өргөн царигийн асуудал байдаг. Үүнийг тойроод Эрээн, Замын-Үүдээс магадгүй Чойр, Багахангай, Богдхан уул хүртэл нарийн царигаар огтлолцохгүйгээр тээвэр ложистикийн асуудлыг шийдвэл бараа бүтээгдэхүүний үнэ шийдэгдэнэ" гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
- Удахгүй өвөл болж хүйтрэхийг Ерөнхий сайд ойлгож байсан. Өвөл болоход эрчим хүчний хомсдол эдийн засагт цохилт өгч болзошгүй. Тэгэхээр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг санал болгож байгаа. Цаашид нийлүүлэлтийн шокноос урьдчилан сэргийлэхийн тулд тээвэр ложистикийн салбарын хөрөнгө оруулалт, асуудалд илүү алсыг харсан бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой шаардлагыг хэлэлцүүлсэн.Засгийн газар нэгэнт төсвийн тодотгол өргөн мэдүүлсэн учраас УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж төсвийн тодотгол болон иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд бий болсон амьжиргааны өртөг олон улсын нөхцөл байдал, Орос Украины дайн, бусад асуудалтай холбоотой гэхээс илүүтэй өнгөрсөн 10 жилийн хугацаанд үнэмлэхүй олонхоор эрх барьсан Засгийн газрын эдийн засгийн алдаатай бодлогын үр дүн юм. Зөвхөн 2026 оны эхний долоон сарын байдлаар манай улс 12 тэрбум ам.доллар буюу 44 их наяд төгрөгийн экспорт хийгээд байна.
Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээрх манай улсын түүхий эдийн үнэ ханш ямар таатай байгааг энэ дүн илтгэнэ. Гэтэл эрх баригчид төсвөө хэт тэлсэн, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсний улмаас дотоод үнийн өсөлтөө дийлэхээ байсан. Монголчууд өөрсдөө махаа худалдан авч дийлэхгүй нөхцөл байдалд орно гэдэг туйлын гутамшигтай явдал" гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо
Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
Маргааш нутгийн хойд хэсгээр цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна
Сайтын эздийг нухсан загвараар Б.Наранхүү, Х.Бат-Эрдэнэ нарыг газрын сонсголд оруулахад л бүх зүйл ил болно
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ТАНИЛЦ: Арваннэгдүгээр сарын 1-нээс хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр авах вэ?
Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн хүсэлтээр зогсоожээ
ЕБС-ийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн, ганцхүү үнэнийг хэлдэг хүн л эдлэх ёстой
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна
“Петровис” компанийн түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа гэв
“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
ТАНИЛЦ: Ирэх сарын 01-нээс эхэлж цалин ингэж нэмэгдэнэ
Бичлэг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.