Ардчилсан намаас эхлүүлж буй "Монголоо өөрчилье, Монголдоо бүтээе" аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэнийг сийрүүлэн хүргэж байна.

Бид ордны улс төр рүү хэт орж, олон түмнээсээ холдсон
Өнгөрсөн 30 жилийг эргээд харахад “Ардчилсан хувьсгал гэдэг нь МАН-ынхан буюу коммунистуудыг хөрөнгөтэй болгох хувьсгал байсан юм биш үү” гэж эргэлзэхэд хүрэхээр нөхцөл байдал бий болсон гэж ярих хүмүүс байна. Үнэхээр ийм эргэлзэхэд хүрэх шалтгаан бий юу?
Өнгөрсөн хавар намын дарга Цогтгэрэл бид хоёр Дорнод аймгаар явж, иргэдтэй нэлээд олон уулзалт хийсэн. Тэр үеэр Цогтгэрэл дарга надад нэг зүйл хэлсэн нь ихэд бодогдуулсан.
Тэрээр “Та нарын гавьяаг бид ойлгож байна. Гэхдээ та нарын алдаа ч бас бий. Та нар олон түмний улс төрөөс Ордны улс төр рүү шилжсэн. Ингэснээрээ Ардын намын барьцаанд орсон” гэж хэлсэн.
Энэ бол нэлээд хатуу шүүмжлэл. Гэхдээ үнэний хувьтай гэж би боддог.
Ардчилсан хүчин гэдэг бол Ордны улс төр хийж, эрх мэдлийн хүрээнд хүчээ үздэг улс төрийн хүчин биш. Харин олон түмэн рүүгээ явж, иргэдтэйгээ хамт байдаг улс төр байх ёстой. Бид энэ тал дээр том алдаа гаргасан.
Тиймээс би өнгөрсөн хугацааг эргээд харахад ардчиллын үеийн олон бодлого, шийдвэр үнэхээр иргэдэд өгөөжөө өгсөн гэж боддог. Малчдад малыг нь өмчлүүлсэн, иргэдэд гадаадад чөлөөтэй зорчих боломж олгосон, хүүхдийн мөнгийг санаачилсан, хэлмэгдэгсдийн асуудлыг хөндсөн зэрэг олон арга хэмжээ бий.
Гэтэл сонгууль болохоор Ардын нам ялсаар ирсэн. Яагаад ийм байдал үүсэв?
Миний бодлоор бид өөрсдийн чаддаггүй улс төр рүү орсон. Цогтгэрэл даргын хэлсэнчлэн бид Ордны улс төрчид болсон.
Ардчиллын эхэн үед ард түмний төлөө гудамжинд гарч, жагсаж, цуглаж явсан улс төрчид маань нэг мэдэхэд ордонд орж, янз бүрийн тохироо, наймаа хийдэг улс төрчид болсон. Ингээд олон түмнээсээ холдсон.
Цогтгэрэл дарга бидний үеийнхнийг, тэр дундаа намайг нүүр рүү харж байгаад энэ алдааг хэлсэн. Тиймээс бид олон түмэн рүүгээ эргэн очих ёстой.
“Олон түмэнтэйгээ хамт байсан улс төрөө эргүүлж авчрах хэрэгтэй”
Өнөөдөр ард түмэн бухимдалтай байна. Олон хүн арга барсан, учраа олохгүй байдалд орсон. Бид тэр хүмүүстэй очиж уулзах ёстой.
Зүгээр нэг сонгогчдын уулзалт хийж, тайзан дээрээс үг хэлээд буцах тухай биш. Олон түмэнтэйгээ хамт байсан, тэдний асуудлыг газар дээр нь сонсож, хамтдаа шийдвэрлэхийг зорьдог улс төрийг эргүүлж авчрах хэрэгтэй.
Тиймээс бид энэ намраас эхлэн олон түмэнтэйгээ илүү ойр ажиллах улс төрийг эхлүүлэх ёстой гэж үзэж байна.
Гэхдээ энэ нь шууд л цуглаан, жагсаал, тэмцэл рүү орох гэсэн үг биш. Цуглаан, жагсаал бол тодорхой шалтгаан, үндэслэлтэй байх ёстой.
Өнөөдөр нийгэмд ийм шалтгаан олон байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал байна. Тэдний тэмцэлд улс төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
Мөн жирийн иргэдийн бухимдал асар их байна. Захын залуучуудаас асуугаад үзэхэд л олон хүн бухимдсан, арга барсан байдалтай байна.
Шударгаар хөдөлмөрлөж, амьдралаа авч явах гэж хичээж байгаа хүний хажууд авлига авсан улс төрч асар их хөрөнгө хуримтлуулсан байхад шударга хөдөлмөрийн үнэ цэнэ юу болж байна вэ?
Энэ бол нийгмийн бухимдлын бодит шалтгаан. Тиймээс ард түмний бухимдлыг зүгээр ашиглах биш, харин түүний цаад шалтгааныг ойлгож, зөв улс төрийн шаардлага болгон илэрхийлэх хэрэгтэй.
“Фракцаас салж чадах эсэх нь намын даргын манлайллаас хамаарна”
АН олон жилийн турш фракцуудаасаа сална гэж ярьж ирсэн. Гэвч сүүлийн 10 гаруй жил энэ асуудал шийдэгдсэнгүй. Энэ удаа фракцын нөлөөнөөс үнэхээр салж чадах болов уу?
Энэ бол нам доторх маш том асуудал. Миний бодлоор Цогтгэрэл намын даргын хувьд олон түмэнтэйгээ хэр зэрэг гагнагдаж ажиллаж чадах вэ гэдгээс их зүйл шалтгаална.
Хэрэв Цогтгэрэл дарга олон түмэнтэйгээ бодитоор холбогдож, тэдний итгэлийг олж, олон түмний лидер болж чадвал намын доторх фракцуудын нөлөө аяндаа багасна.
Яагаад гэвэл улс төрийн гол хүч нь фракц биш, ард түмэн байх ёстой.
Тиймээс энэ асуудал зөвхөн зохион байгуулалтын асуудал биш. Намын даргын манлайлал, олон нийттэйгээ харилцах чадвар, улс төрийн шинэ арга барилаас ихээхэн шалтгаална.
“Олон түмэнтэйгээ гагнагдаж чадвал бид ялна”
Ирэх жил маш чухал сонгууль болно.
Тэр сонгуульд бид хэнийг нэр дэвшүүлэх вэ, ямар концепцтой оролцох вэ, ямар бодлого дэвшүүлэх вэ гэдэг маш чухал. Гэхдээ үүнээс ч илүү чухал зүйл бол олон түмэнтэйгээ хэр зэрэг холбогдож чадах вэ гэдэг асуудал.
МАН сонгуулийн үеэр хороод, хэсгийн түвшинд бий болгосон сүлжээгээ маш сайн ашигладаг. Энэ нь тэдний сонгуулийн амжилтад нөлөөлдөг.
Харин бид Ордны улс төрд хэт анхаарснаас болж энэ түвшинд сул дорой болсон. Өөрөөр хэлбэл, бид иргэдийн өдөр тутмын амьдрал, орон нутаг, хороод, хэсгүүдийн түвшинд бий болсон улс төрийн сүлжээнээс холдсон.
Тиймээс бид дахин олон түмэнтэйгээ холбогдох хэрэгтэй.
Эцсийн дүндээ хэн нэр дэвшүүлсэн, ямар фракцын хүн бэ гэдгээс илүү олон түмэнтэйгээ гагнагдаж чадсан эсэх нь чухал.
Хэрэв олон түмэнтэйгээ гагнагдаж чадвал бид ялна. Чадахгүй бол ялагдана.
Харин миний хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Би өөрөө хотын даргын албан тушаалд ажиллах сонирхолтой гэдгээ хэлсэн.


“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
ТАНИЛЦ: Шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил
Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов
Бичлэг: УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө
А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг
Л.Энх-Амгалан: Монголын төрийг маш их хагалан бутаргаж буй бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол А.Ариунзаяа гишүүн ба түүний нөхөд
SmartCar-ын ₮2000-ын луйвар | жолооч нар E-Mongolia-гаар торгуулиа төлөх боломжгүй болов
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа
Хуульч О.Баасанхүү: Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй
Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
С.Баярцогт хэлмэгдсэн хүн юм гэж үү?
Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.