2111-р сар, 2026Бямба гараг

Бүлгүүдийн бөглөө мултарчээ…

8 сар 25. 11:242 мин унших

Бүлгүүдийн бөглөө мултарчээ…

Нам намын гишүүд, дарга сайд нар зуны туршид наадам наргиа, тахилга тойлгын газруудаар санаатай, санаандгүй уулзаа учраа хийсэн гэх. Тэр бол намрын улс төр халахын дохио.

Тэд эдүгээ Улаанбаатарт цуглаж. Өнгөрөгч долоо хоногоос УИХ дахь бүлэг бүлгийнхээ хуралд оролцоод эхэлж. Эхний гэж болохуйц өнгөрөгч долоо хоногийн бүлгийн хурлууд халуувтар болж. МАН-ын бүлэг дээр засаг талаасаа: Засгаа хамгаалж намынхнаараа АН-ыг сөрж гарын үсэг цуглуулцгаая. Энийгээ төсөвтэй уяна гэх ухуулга тарааж. Өнгөрөгч хоёр дахь өдөр засгийнхан төсөв ярингаа: Гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалттай уяж, засаг огцруулахгүй гэж зурсан гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт хэлбэрээр тавья гэж. Энүүнд нь МАН-ын бүлгийн гишүүд ихээхэн эгдүүцэж, дургүй байгаагаа хэлж. Тэд: Занданшатар бас ингээд л огцрохгүй гээд АН-ын гишүүдийн тойрогт хэдэн их наядаар нь өгч аргалсан. Тэрүүнээс болж төсөв хүндэрсэн. Одоо дахиад ингэх хэрэг байгаа юм уу гээд эхэлж.

Энэтэй зэрэгцээд АН-ын бүлэг дээр: Хэдүүлээ энэ удаад нэлээд хатуурч, Муу засгийг удаах нь Монголд хортой эсэргүүцлийн аяныг орон даяар өрнүүлье. Засгийг огцруулах ажлыг зохион байгуулж, олон нийттэй хүч хавсаръя гэж ярьж. Мөнхүү АН-ын бүлэг дээр зарим нэг гишүүн: Засгаас парламентыг сүрдүүлж эхэллээ, биднийг огцруулбал парламентыг тараана гэлээ.

Хамтарсан засгийг огцруулахад идэвхтэй байсан зарим залуу гишүүд МАН-ын засгийг хамгаалж байгаа нь гайхаш төрүүллээ гэж. Мөнхүү АН-ынхан: Намын дарга энэ удаад жинхнээсээ үзэх нь, их зоримог байгаа гэлцэж. Базах нь ээ: Бүлгүүдийн бөглөө мултарч. Одоо л жинхэнэ эрх баригч, сөрөг хүчний тоглолт өрнөж магадгүй нь. Тиймийн учраас: Намрын улс төр халах нь…

 

Ө.БАТБИЛЭГ

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.