Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өглөө

37 минутын өмнө

Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өглөө

Боловсролын сайд Л.Энх Амгалан өөрийн цахим хуудастаа санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өгсөн талаар дараах мэдээллийг өгчээ. 

Дээд боловсролын байгууллагын ректор, захирлуудад "Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх" талаар чиглэл өглөө.

Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах нийгмийн баталгааг хуульчилсан.

Уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор холбогдох журмыг баталсан.

Тиймээс 103 дугаар тогтоол болон Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлага хангасан элсэгч, суралцагчдын сургалтын төлбөрийн санхүүжилт, өмнөх үлдэгдэл төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллана.

Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр,

-  хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах;

-  хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн эхлүүлэх чиглэлийг их, дээд сургуулиудад өглөө.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.