Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно

8 сар 25. 15:33

Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан ирэх есдүгээр сарын 5-ны Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. 

Тус ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 8-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөсөн ч Ерөнхий сайд Н.Учрал олон улсын тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг өгсний дагуу цуцлагдсан юм.

Засгийн Газрын тогтоолын дагуу Хот Байгуулуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам (ХББОСЯ)-ны тэмдэглэлт ой, арга хэмжээг хойшлуулж байгаагаа энэ сарын 5-нд мэдэгдсэн билээ.

Уг барилдааны түрүү бөхөд хоёр өрөө байр, үзүүр бөх ₮30 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд ₮15 саяын бай гардах аж.

Сонирхуулахад Монгол Бөхийн Өргөөний шинэ улирлын нээлтийн барилдаанд наймдугаар сарын 28-ны Баасан гарагт Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулан 128 бөх зодоглохоор төлөвлөж буй.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.